|

Баянзүрх дүүргийн АН-аас мөнгө тараасан баримтууд дэлгэгдлээ /дүрс бичлэг/

Баянзүрх дүүргийн Сонгуулийн хорооноос Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчийн хурлын сонгуульд нэр дэвшиж ялалт байгуулсан хүмүүст түр үнэмлэх гардууллаа. Дүүргийн 41 тойрогт МАН-аас 19, АН-аас 16 суудал авсан. Харин 6 тойрогт маргаантай байгаа юм.

 

 

Маргалдаж буй шалтгаан нь БЗД-т АН-аас нэр дэвшигчид мөнгө тарааж, сонгогчдын саналыг худалдаж авахыг оролдсон асуудал юм. Сонгуулийн тухай хуулийн 70.5.10-д заасан "Сонгогчдын саналыг татах зорилгоор өөрөө болон бусдаар дамжуулан …. мөнгө,…бусад эд бараа төлбөргүй тараах… -ыг хориглоно гэсэн заалтыг АН-ын гишүүд дэмжигчдийн энэ үйлдэл зөрчиж байна.

Нөгөө талаас энэ төрийн эрх мэдлийг хууль бусаар олж авах гэсэн Эрүүгийн шинжтэй үйлдэл байж ч болохоор байна. Тодруулбал, Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр бүлэг 3 дугаар зүйл 3.2-т "Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах, авахаар завдахыг хориглоно” гэж заасан байдаг.

 

 

Мөн Эрүүгийн хуулийн 14.5 дугаар зүйл. Иргэн сонгуулийн эрхээ эдлэх, сонгуулийн хорооны ажилд саад хийх 2.3-т зааснаар "сонгогчийг эд хөрөнгө, мөнгөөр татаж санал худалдан авч үйлдсэн бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

 

 

Тус хуулийн 19.2 дугаар зүйл.Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах, саатуулах 1-т "Төрийн эрх барих дээд байгууллагын эрх мэдлийг хууль бусаар авах, хадгалах зорилгоор үгсэн тохирч хүчирхийллийн аргаар авахад бэлтгэсэн, зохион байгуулсан, оролцсон, санхүүгийн дэмжлэг үзүүлсэн; төрийн эрх барих дээд байгууллагын эрх мэдлийг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд хүч хэрэглэн саад учруулсан бол арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж тус тус заажээ.


Тэгвэл БЗД-ийн ИТХ-ын сонгуулийн 6 тойрогт АН-аас мөнгө тараах үйлдэл гаргасан нь дээрх хуулиудыг ноцтойгоор зөрчиж байна хэмээн үзэх үндэслэлтэй. Ингээд БЗД-ийн 5 дугаар хороонд АН-аас нэр дэвшигчид хэрхэн мөнгө тараасныг нотлох дараах бичлэгүүдийг хүргэж байна. БЗД-ийн 5 дугаар хороонд АН-аас Ш.Ганчимэг, М.Мэндбаяр, А.Түмэннасан нар нэр дэвшсэн юм. 

 


 
Үндэстэн агентлаг
1143
  • Цахилгаан шатны аймшиг Үзсэн   1846 2014-11-04
  • Оросын хүүхэлдэйн киноны дуу оруулагчид бодитоор дуу оруулсан сонирхолтой бичлэг Үзсэн   1243 2015-01-21
  • Миний Бодлоор 2014.12.18 Үзсэн   1479 2015-01-01
  • Хонины махан карритай хуурга хийх арга Үзсэн   1565 2017-07-31
  • Цензургүй яриа - УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр оролцлоо Үзсэн   1087 2019-04-02
  • Резин шиг уян налархай хөвүүн (photo, video) Үзсэн   1105 2015-04-01
  • Иргэдийн цахилгааны төлбөр дээр 1100₮ нэмж санхүүждэг МҮОНРТ ард иргэдийн төлөө үйлчилж чадахгүй байна Үзсэн   1535 2015-03-16
  • ”Түмпэндэж” шидэх моод ҮСБХ-нд эргэн ирлээ (видео) Үзсэн   1359 2017-01-02
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.