|

Хоосон хашаагаа хаус мэт тохижуулсан тэргүүний өрхөөр зочиллоо

Та энэхүү бичлэг үзэхийн тулд FACEBOOK - д өөрийн ПРОФАЙЛ эрхээр нэвтэрсэн байх шаардлагатайг анхаарна уу!

-Хотын захын хороололд хаустай мэт амьдардаг Л.Шаравдорж гуайнх-

Жил бүр нийслэлийн тэргүүний өрхийг шалгаруулж, урамшуулдаг уламжлалтай. Энэ жил нийслэлийн тэргүүний өрхөөр 9 дүүргээс тус бүр нэг өрх шалгарсан билээ.

Тэгвэл үлгэр жишээ эдгээр өрхийн нэг болох иргэн Л.Шаравдоржийнд "Eagle” телевизийн сурвалжлах баг зочиллоо.

Л.Шаравдорж гуайнх өдгөө нийслэлийн захын хороолол гэгддэг Сонгинохайрхан дүүргийн Толгойтод өнгө нэмэн амьдарч байна. Есөн ам бүлтэй энэ өрхийн тохижилт хотын төвийн мансардтай хаус бүхий өрхүүдээс ялгарах зүйлгүй ажээ.

Л.Шаравдорж гуай хүүхдүүдийнхээ хамт мод, төмрөөр хийж болох бүх зүйлийг хийж, ийнхүү орчноо тохижуулсан гэнэ. Өөдлөх айл үүднээсээ гэдэг шиг Л.Шаравдорж гуайн гэр гадна хашаанаасаа эхлээд өнгөлөг. Тоосгоор хашаагаа барьж, гол хаалгаа төмрөөр хийжээ. Ингэхдээ зүгээр ч нэг хэдэн төмөр угсарч, хаа яайш хатгаагүй байв. Хэв хийц гаргаж, урласан нь улам л өнгө нэмсэн гэлтэй.

Агаар цэвэршүүлж, тоос шүүх онцгой ач холбогдолтой хэмээгээд Л.Шараваа гуай мод тарьж, тордох ихэд дуртай аж. Тэрээр хашаан дотроо тарьсан модоо услах зорилгоор тусгай усан санг ч байгуулжээ.

Мөн үхрийн нүд, чацаргана зэрэг жимсний мод тарьж, өрхийн хэрэгцээгээ өрөөлөөс ч худалдахааргүй хэмжээнд хангаж чаддаг байна. Тэр ч бүү хэл гадна орчноос эхлээд байшингийнхаа дотор талыг ч эвлэгхэн тохижуулсан байв.

Хоосон хашаагаа хаус мэт тохижуулсан тэргүүний өрхөөр зочиллоо

Тэрчлэн байшингийн гадна сууриа чулуугаар тойруулан бүржээ. Л.Шаравдорж гуай энэ бүхнийг хүүхдүүдтэйгээ хамтарч бүтээсэн бөгөөд тийм ч их мөнгө зарцуулаагүй гэнэ.

Энэ тухай тэрээр ярихдаа сэтгэл байвал бага мөнгөөр их зүйл хийж болдог гэх. Хүн ер нь залхуурдаггүй л байх хэрэгтэй. Дандаа бэлэнчилж, бусдын гар харах хэрэггүй. Хүн сэтгэж л чадвал амьдрал жигдрээд явчихдаг юм хэмээн ярих нь түүнийг ямархан хөдөлмөрч хүн болохыг илтгэх мэт.

Энэ л үзлээр тэр үр хүүхдээ хүмүүжүүлсэн байна. Бүтээлч сэтгэлгээгээр хөдөлмөрлөж, бүхнийг өөрийн гараар бүтээж ирсэн нь ийнхүү Л.Шаравдорж гуайнхыг хотын үлгэр жишээ өрхийн нэгд багтахад нөлөөсөн байна.

-Анх хашаа ч үгүй хоосон газарт таван ханатай гэрээ барин амьдарч эхэлжээ-

Хоосон хашаагаа хаус мэт тохижуулсан тэргүүний өрхөөр зочиллоо

Харин Л.Шаравдорж гуайн гэргий ийн ярьж байна.

"Бид гуравдугаар хороондоо амьдраад 40 жил болж байна. Ханьтайгаа гэрлээд 30 гаруй жил болж байна. Анх биднийг ирэхэд эргэн тойронд айл их цөөхөн байлаа. Хашаа ч үгүй, хоосон газарт л гэрээ бариад бууж байлаа шүү дээ. Тухайн үед цас их орохоор хэцүү байлаа. Нэг удаа цагаан сарын өглөө сэрээд галаа түлэхийн өмнө гараад хартал хаалгыг маань цас дарчихсан, бүр онгойдоггүй шүү. Бараг л хаалгатай тэнцүү шахам цас хунгарласан байв. Одоо бол хотын төв болох нь ээ. Айлууд ч их буусан байна” хэмээн хуучиллаа.

eagle.mn
992
  • Biye unelegch Hoshin shog 2011 Үзсэн   3604 2014-07-21
  • “Өрөвтас шувууд” хүүхэлдэйн кино тэргүүллээ Үзсэн   1556 2016-10-03
  • Сайхан зургийн ард Үзсэн   942 2019-06-10
  • Shakira - Can't Remember to Forget You ft. Rihanna Үзсэн   1476 2014-10-28
  • Нүүр буддаг төхөөрөмж Үзсэн   1039 2015-06-16
  • Цензургүй яриа - С.Ганбаатар УИХ-ын гишүүн Үзсэн   1973 2015-06-09
  • Солонгос охидын хамтлагийн бүжгийн бэлтгэл /бичлэг/ Үзсэн   1781 2014-08-14
  • АНУ-ын оршин суугч "live" хийж байхдаа бууны суманд оногджээ Үзсэн   1211 2018-01-04
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.