|

АН Ж.Батзанданг хөөчихөв үү, Ж.Батзандан АН-аа нулимчихав уу?

Баянзүрх дүүргийн АН-ын хорооноос УИХ-ын гишүүн Ж.Батзанданг хөөжээ. Учир нь Ж.Батзандан орон нутгийн сонгуульд өрсөлдөгч намынхантайгаа нийлж, БЗД-ийн АН-ын эсрэг ажилласан аж.

Эрхэм гишүүний ингэж авирласан нь эртнээс улбаатай. УИХ-ын сонгуулийн өмнөхөн БЗД-ийн засаг дарга Д.Пүрэвдаваа намын анхан шатны хурлаасаа Ж.Батзанданд УИХ-д өрсөлдөх эрх олгосонгүй. Үүнд нь шаралхсан иргэний хөдөлгөөний экс удирдагч, нам дотроо нэлээд дээгүүр хор найруулжээ. Ингээд засаг ноёны санаархлыг тас цохин, ҮЗХ-ны хуралд танхимаас нэрээ дэвшүүлж, УИХ-д өрсөлдөх эрхээ олж авч байсан билээ. Улмаар УИХ-ын гишүүнээр дахин сонгогдсон ч Ж.Батзандангийн уур хилэн дарагдсангүй. Д.Пүрэвдавааг л унагах гэсэн хувийн өс хонзон нь орон нутгийн сонгуульд намынхаа эсрэг турхиралт, урвалт хийхэд хүргэжээ. Олон баримтаар Ж.Батзандан нөгөө талд ажилласныг мэдсэн дүүргийн намын хорооны дарга Д.Пүрэвдаваа, эрхэм гишүүнийг хөөх шийдвэр гаргасан нь угийн шаралхуу хүний цөсийг хөөргөсөн явдал болов.

Тэрээр УИХ-ын чуулганы танхимд "АН-аас намайг хөөлөө, Монголоос минь битгий хөөчихөөрэй” хэмээн сүржин мэдээлээд, энэ асуудлаа Эрдэнэтийг шалгах ажлын хэсэгт орсонтой холбоотой хэмээн зарлав. Уг нь АН-ынхан төр барих хугацаандаа хийсэн ажлаа дахин шалгах ажлын хэсэгт оролцох шаардлагагүй. Ашиг сонирхлын зөрчил үүсгэхгүй, худалдан авах үйл явцыг чөлөөтэй судалж шалгах бололцоог бүрдүүлэхийн тулд, олон нийтийн хардлагаас ангид байх гэж АН-ын бүлгээс уг ажлын хэсэгт орохгүй гэсэн шийдвэрийг гаргасан байлаа. Гэвч Ж.Батзандан гишүүн өөрийн хүсэлтээр уг ажлын хэсэгт багтсан.

Өнөөдрийг хүртэл Ж.Батзанданг АН-аас хөөсөн шийдвэр гараагүй байна. Тэрээр ҮЗХ-ны гишүүн хэвээрээ, намын батлах нь хүчинтэй. Иргэний Хөдөлгөөний Нам гэж байгуулаад, эрх баригчдыг шүүмжлэн гудамжинд жагсаж явсан эр огтхон ч эргэлзэлгүйгээр, мөр зэрэгцэн зүтгэсэн нөхдөө хаяад АН-ын хормойд шургасан цаг саяхных. Түүнд алдах юм байгаагүй.

Харин өнөөдөр УИХ-д улируулан суулгаж, төрийн түшээ хэмээх эрх мэдлийг олгосон АН-аа огтхон ч эргэлзэлгүй нулимж байна. Намын анхан шатны байгууллагаас хөөгдсөн явдал нь, итгэл үнэмшлээ өгч, урваж шарван байж орсон АН-ынх нь байр сууринаас илүү ач холбогдолтой гэдгээ Ж.Батзандан гишүүн ийнхүү өөрөө зарлалаа. Өөрийнх нь талаар жижигхээн таагүй мэдээлэл гарангуут, томоохон цар хүрээтэй, олон нийтийн анхаарлын төвд байх асуудалд нялзааж намжаадаг арга барилыг нь ард түмэн хэдийнэ мэддэг болсон.

1010
  • Нисдэг загас барих ийм амархан Үзсэн   1663 2015-09-23
  • ТАНАЙД ХОНОЁ - ТЭМЭЭЧИН БҮСГҮЙ Н.БАЙГАЛМАА Үзсэн   1614 2018-06-11
  • Оросын бүжигчид Youtube-д сенсаци тарив Үзсэн   10223 2014-08-18
  • С.Эрдэнэцогт: Өөртэйгээ таарсан шоучин хэдэн нөхөдтэй дүрсгүйдэж явсан Үзсэн   1205 2015-06-24
  • Lil Thug E - Havar ft. Ideree Үзсэн   995 2019-02-21
  • АНУ-д Монголоо сурталчилж, дэлхий дахинд авъяасаа гайхуулж яваа Б.Марал охины үзүүлбэр Үзсэн   1060 2018-09-18
  • “Баганат Өргөө” компани цэвэр усны шугам дээр зөвшөөрөлгүй барилга барьж байна Үзсэн   752 2021-04-06
  • Эрчүүдийн эмэгтэйлэг шинж хэтэрвэл ... /бичлэг/ Үзсэн   2181 2014-07-29
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.