|

МҮОНРТ-д юу болоод байна вэ?

Монголын Үндэсний Олон нийтийн Радио, Телевизээр цацагдсан "Шуурхай мэдээлэл" хэвлэлийн салбарынхны төдийгүй олон нийтийн анхаарлыг татаад байна.

Уг мэдээлэлд тус телевизийн захирал Ц.Оюундарийг байгууллагыг улс төрийн зорилгоор ашигласаар ирсэн, санхүүгийн ноцтой хохирол учруулсан гэх ноцтой баримтуудыг дэлгэснийг доорх видео мэдээлэлээс үзнэ үү.

Харин тус мэдээллийн талаар МҮОНРТ-ийн захирал Ц.Оюундарь тайлбарлахдаа "Монголын Мэдээ" сувгийн хэсэг ажилчид сувгийнхаа захирлыг сольж өгөөч, болохгүй байна, мэргэжлийн бус байна, ажлаас нь чөлөөлж өгөөч гэж надад хандан шаардлага ирүүлээд, өнөөдөр хэвлэлийн бага хурал (ХБХ) зарласан юм. Би 2 шалтгаанаар ажилчдынхаа талд шийдвэр гаргасан. Тэгтэл тэр дарга хариугаа ингэж авч, эфирээр над руу дайралт хийлээ. Манай ММ-ийн ажилтнууд бүгд мэдээгээ хийж дуусаад эфирт өгчихөөд явчихсан байж. Энэ эзгүй үеэр тэр дарга эфирт бэлэн бэлтгэсэн ийм мэдээ оруулж ирээд шууд Цагийн хүрд дундуур өгсөн байгаа юм. Ийм буруу увайгүй үйлдлийг жишиг болгон тогтоож яавч болохгүй. Тэгээд ийм үйлдлээ ялсан намын нэр барьж намайг зайлуулах аргаар хамгаалуулах гэвэл бүр бүтэхгүй санаархал!" гэжээ. 

"Монголын Мэдээ" суваг нь 120 орчим ажилтантай бөгөөд үүний гуравны нэгээс дээш хэсэг нь буюу 40 гаруй хүн нь ийнхүү Ц.Оюундарь захиралдаа Ч.Батцэнгэлийг сольж өгөхийг хүссэн албан шаардлага хүргүүлээд байжээ.


Т.Хэрлэн

 

1105
  • Монгол охидын зодоон Үзсэн   1363 2019-10-14
  • Дасгал сургуулилт хийж байхдаа сонсоход тохиромжтой 15 дуу Үзсэн   2649 2015-06-09
  • Хөгжөөн дэмжигч бүжигчдийн дунд сондгойрон харагдах хүү Үзсэн   913 2016-01-27
  • Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол ардын намыг тараах тухай захирамж гаргаснаа танилцууллаа Үзсэн   809 2021-04-19
  • Роналду багаа ялалтад хүргэв Үзсэн   887 2019-01-28
  • Улиралын MVP яаж тоглодогоо харуулж, Уорриорс цувралыг тэргүүлж эхэллээ Үзсэн   1576 2015-06-15
  • Гүйлтын зам дээр бүжиглэж байна. Гайхалтай Үзсэн   1260 2015-06-16
  • Төрийн өмчит өмчит компаний ТУЗ-д агентлагийн дарга нарыг томилохыг хориглолоо Үзсэн   1744 2014-11-28
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.