|

МАХН-ыг орхигсдыг живхтэй үдэв (видео)

Өнөөдөр ОБЕГ-ын дарга асан Т.Дуламдорж, МХЕГ-ын дарга асан Д.Батмөнх, Худалдан авах ажиллагааны газрын дарга асан Д.Энхжаргал тэргүүтэй МАХН-ын нэр бүхий гишүүд намаасаа гарч буйгаа мэдэгдсэн юм.

Хэвлэлийн бага хуралд оролцогчид МАН-тай эвсэх ёстой байсан гэдэг дээр санал нэгтэй байгаагаа илэрхийлж, МАХН-аас гарч байгаагаа дуулгасан юм. Тэдний зүгээс ЭМСЯ-ыг одоо болтол удирдлагагүй байгаа нь МАХН-ын удирдлагын багийн чадваргүйгээс болж, улс орны чухал салбарыг өнгөрсөн дөрвөн жил самарсан хэмээлээ. Мөн намынхаа гишүүнчлэлээс татгалзаж байгаа явдлыг аль 13-р зууны үеийн урвагчдын түүхтэй адилтгаж яриад байгаа нь буруу. Ардчилсан нийгэмд энэ бол хүний сонголт байх ёстой зүйл гэв.  

Тэднийг хэвлэлийн бага хурал хийх үеэр МАХН-ын гишүүд дэмжигч нар цуглаж "урвагч нар, ичээч" хэмээн шүүмжилж тэдэн рүү хүүхдийн живх шидэж багахан үймээн дэгдээсэн юм.  

Үймээний үеэр МАХН-ын гишүүн Л.Сэлэнгэ дараах зүйлийг ярилаа. "Бид Ч.Улаан, Д.Тэрбишдагва нарыг анх манай намд нэгдэхэд хамаг байдгаа барьж, хадаг сүүтэй угтаж авч, хамаг өндөр албан тушаалд гаргасан. Гэтэл үүни хариуд манай намыг самарч хаячихаад гарлаа. Өнөөдрийн хэвлэлийн бага хуралд оролцсон хүмүүс ч гэсэн тэдний адил манай намын өндөр албан тушаалд суусан. Тухайлбал Ш.Дуламдорж ОБЕГ-ын  дарга, Энхжаргал Худалдан авах ажиллагааны газрын дарга, Д.Батмөнх МХЕГ-ын даргын албыг хашсан. Тиймээс тэд ийм зүйл ярьж болохгүй” гэлээ.
 

1446
  • BABY Үзсэн   1539 2014-08-20
  • Японы эмсийн хүрээлэнгийн аймшигт түүх Үзсэн   1089 2019-08-21
  • Нисээд байгаа юм биш үү Үзсэн   857 2017-06-28
  • Цензургүй яриа - Б.Жаргалсайхан Үзсэн   2156 2015-02-10
  • 17 арслан ганц зарааг дийлсэнгүй (Видео) Үзсэн   1483 2014-11-26
  • Дуучин Хүрэлээ "Миний дурласан бүсүгй" /Lyrics/ Үзсэн   1582 2016-05-26
  • Дуучин Б.Энхмэндийн дуулсан "Хайрлах гэсэн юмаа" дууг Хятад залуу хулгайлсан уу? Үзсэн   1462 2016-06-02
  • Абу Дабигийн ”их дуулга”-ын шилдэг 10 цэвэр ялалт Үзсэн   1423 2015-11-04
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.