|

Х.Баттулгыг хэргээс мултлахын тулд ЦЕГ-ын дарга Р.Чингисийг "зайлуулах" чиглэл өгөв үү?

Ухаахудаг-Гашуунсухайт чиглэлийн 267 км төмөр замын бүтээн байгуулалт, Сайншандын аж үйлдвэрийн цогцолбор төслийг хэрэгжүүлэхдээ албан тушаалаа хэтрүүлэн ашиглаж улсад онц их хэмжээний хохирол учруулсан хэргээр шалгагдаж буй УИХ-ын гишүүн Х.Баттулга, Зам тээврийн сайд асан А.Гансүх, ЗТЯ-ны төрийн нарийн бичгийн дарга, "Монголын төмөр зам” ТӨХК-ийн ТУЗ-ийн дарга асан Б.Батзаяа нарт холбогдох хэрэг олны анхааралд байна.
 
Улсад онц их хэмжээний хохирол учруулж,  их хэмжээний мөнгө угаасан байж болох уг хэргийн мөрөөр цагдаагийнхан хэдийн орсон тухай улстөрийн хүрээнийхэн ярьж байна. Үүнтэй зэрэгцээд УИХ-ын дарга З.Энхболд Баянхонгор аймгийн иргэд, төлөөлөгчидтэй хийх уулзалтын үеэр "Прокурорыг хэн томилдог билээ Ерөнхийлөгч, Цагдаагийн даргыг хэн томилдог билээ Ерөнхий сайд. Хувийн компанийн төлөө улстөрийн зорилгоор АН-ыг харлуулж буй явдалд би оролцоно.”  хэмээн улстөрийн мэдэгдэл хийсэн юм.
 
Орон нутагт ажиллаж буй УИХ-ын дарга З.Энхболд Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбатад үүрэг өгч нэн даруй ажлын хэсэг байгуулан ЦЕГ-т шалгалт оруулахыг шаарджээ. МоАХ-ны партизануудын шаардлага гэгчийг гардан авсан Хууль зүйн сайд Д.Дорлигжав "УИХ-ын ажлын хэсгийн дүгнэлт сөрөг гарвал засгийн газрын хуралдаанд ЦЕГ-ын дарга Р.Чингисийг огцруулах асуудлыг хэлэлцүүлнэ” хэмээн тохирсон тухай яриа төрийн ордонд тарж байна.
 
Э.Сүрэн
 
1293
  • Цахилгаан шатны аймшиг Үзсэн   1846 2014-11-04
  • Оросын хүүхэлдэйн киноны дуу оруулагчид бодитоор дуу оруулсан сонирхолтой бичлэг Үзсэн   1243 2015-01-21
  • Миний Бодлоор 2014.12.18 Үзсэн   1479 2015-01-01
  • Хонины махан карритай хуурга хийх арга Үзсэн   1565 2017-07-31
  • Цензургүй яриа - УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр оролцлоо Үзсэн   1087 2019-04-02
  • Резин шиг уян налархай хөвүүн (photo, video) Үзсэн   1105 2015-04-01
  • Иргэдийн цахилгааны төлбөр дээр 1100₮ нэмж санхүүждэг МҮОНРТ ард иргэдийн төлөө үйлчилж чадахгүй байна Үзсэн   1535 2015-03-16
  • ”Түмпэндэж” шидэх моод ҮСБХ-нд эргэн ирлээ (видео) Үзсэн   1359 2017-01-02
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.