|

Хөл бөмбөгийн багийнхнаас гурав нь ослоос амьд гарчээ

Avro RJ85 онгоц Боливийн Санта Круз хотоос Колумбийн Меделлин хот руу нисч явсан ба Колумбийн Рионегро хотын ойролцоо осолдсон хэмээн иргэний агаарын тээврийн албанаас мэдэгдсэн юм.

Chapecoense багийн гурван тамирчин, нислэгийн багийн хоёр гишүүн болон нэг сэтгүүлч ослоос амьд гарсан байна. Онгоц Виру Виру олон улсын нисэх буудлаас 18:18 цагт хөөрчээ. 22 цагийн үед нисгэгчид цахилгааны саатал гарч, онцгой байдал үүссэн талаар дамжуулсан байна. Цаг агаарын байдлын улмаас онгоц сүйрсэн газар руу зөвхөн газраар л очих боломжтой байгаа гэнэ.

Ослын өмнөх зураг

Бразилийн Chapecoense баг энэ лхагва гарагт Колумбийн Atletico Nacional багтай Өмнөд Америкийн Цомын тэмцээний хэсгийн тоглолт хийх байсан юм. Бразилийн Сери А лигийн 9 дэх баг болох Chapecoense энэ жил тоглолтоороо олныг гайхшруулаад байсан юм. "Энэ бол Үнсгэлжингийн түүх. Тэд Бразилийн шилдэг багуудын тоонд сүүлийн хэдэн жилд бичигдэж эхэлсэн бөгөөд Өмнөд Америкийн Цомын тэмцээний шигшээд шалгараад байсан юм. Сүүлийн жилүүдэд тэд гайхалтай амжилт гаргасан” хэмээн World Soccer сэтгүүл онцолсон юм.

Тэд финалд шалгараад маш их баярлаж байжээ

Chapecoense багийг 1973 онд байгуулсан,сүүлийн жилүүдэд зэрэглэл нь тасралтгүй өссөөр байжээ. Өмнөд Америкийн Хөл Бөмбөгийн Холбоо, "Цөөхөн хэд нь л энэ мартагдсан багийн нэрийг мэддэг байсан бол одоо бүх тив даяараа мэддэг боллоо” Хэмээн Chapecoense багийн талаар хэлж байжээ. Хамгийн сүүлд Бразилийн баг Өмнөд Америкийн Цомын тэмцээнд түрүүлж  байсан нь 2008 онд байсан ба Chapecoense баг түүнээс хойш энэ цомын эзэн болох анхны Бразилийн баг болох магадлалтай байжээ.

Өмнөд Америкийн Хөл Бөмбөгийн холбоо тус холбооноос зохион байгуулж байсан бүх үйл ажиллагаа болон тоглолтуудыг түр зогсоосон байна. Мөн холбооны ерөнхийлөгч Алехандро Домингез Меделлин хотыг зорьжээ.

Бразилийн Ерөнхийлөгч улс даяар гурван өдрийн эмгэнэл зарлаад байна.

www.cnn.com

1101
  • Ээж нь гэрийнхэндээ дараагийн хүүхдийнхээ хүйсийг зарлаж байгаа нь ... Үзсэн   1073 2017-08-07
  • Өглөөг инээдээр угтъя: Ийм тэнэг хулгайч байх уу? Үзсэн   2039 2015-03-16
  • Владимир Путин: Манай түншүүд хаана байна? Үзсэн   1110 2015-11-18
  • БУРИАДАД СОЛИР УНАЖЭЭ /ВИДЕО/ Үзсэн   1076 2016-10-27
  • Месси-Роналду нар "Мөрөөдлийн театр"-д тулалдав (Бүтэн бичлэг) Үзсэн   1575 2014-11-20
  • Бичлэг: “Эл Чапо”-ийн хүүг баривчилсан цагдааг 200 удаа буудаж хөнөөв Үзсэн   761 2019-11-09
  • Хорт хавдар хэрхэн үүсдэг вэ Үзсэн   1248 2016-06-22
  • Маск-"Эх хэл" хошин шог xaxaxa Үзсэн   1652 2016-01-06
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.