|

Хоёр долоо хоногт нэг хүүхэд тавилганд дарагдаж нас бардаг

Бидний хайртай үрс юм бүхнийг шохоорхож, хүрч үзэх гэж тэмүүлцгээж, хийж үзэх гэж чармайдаг. Миний хоёр хүүг бага байхад манайд оросын триляж гэж нэрлэгддэг, доороо 3 шургуулгатай, 3 хаалгатай маш том толь байдаг байв. Тэр үедээ ховор, тэр болгон айлд байдаггүй, сайхан л эд байсан. Амралтын өдөр байсан даа. Нэг өглөө том өрөөнд юм нэрхийн нурж, хүүхэд хашгирах чимээнээр гүйж орвол нөгөө том триляж нурж унаад хоёр хүү минь дарагдчихаж. Би ч орилоод суучихлаа. Аав нь очиж өргөтөл нил шилний үртсэнд булагдсан хоёр хүү маань ухасхийгээд гараад ирлээ. Би ч тэвэрч аваад уйлж гарлаа. Толгой тархийг нь шалгалаа. Бурханы авралаар хүүхдүүд маань амьд мэнд, бүрэн бүтэн гарчээ. Тэгэхнээ хоёр хүү маань эхлээд шургуулгануудыг нээж дотор юмсыг нь гаргаж үзжээ. Сонирхол нь буурахаар онгойлгосон шургуулган дээрээ хоёулаа суужээ. Золоор тольноос шүүгээний урд булан хүртэлх тэр хэдхэн сантиметр зайнд нь үлдэж эсэн мэнд гарсан байсан. Тэрнээс хойш иймэрхүү шургуулгатай, дээр нь хүнд юм тавьдаг шүүгээнээс сүнсээ зайлтал айх болсон. Харин нөгөөх толийг гаргаж хаях болтол аав маань толь хийлгээд гэртээ тавьчихсан. Би орох болгондоо л энэ толийг гаргаад хаях юмсан гэхээр аав минь инээгээд нугаснаас нь паартай холбоод уячихсан уяагаа зааж суудагсан. Эцэг эх та бүхэнд хайртай нялх үрсээ хамгаалах үүднээс сэрэмжлүүлэг болгож энэхүү бичлэг болон өөрт тохиолдсон түүхийг өгүүллээ.
Ц.Мөнхбаяр
1304
  • ХарШил - 37-р точка киноны залуу жүжигчид Үзсэн   1045 2019-10-24
  • Тавтай нойрсоорой Үзсэн   3473 2014-07-15
  • Монгол охид ийм мундаг ийм сайхан Үзсэн   2592 2015-04-30
  • Зөгий хэрхэн өсч торнидог вэ? /гайхалтай бичлэг/ Үзсэн   1311 2015-06-11
  • Мэдээллийн дайнд Монгол үндэстэн ялж үлдэх ёстой /видео/ Үзсэн   1403 2015-05-05
  • Үнэхээр гайхалтай илтгэл - Заавал үзээрэй !! Үзсэн   2511 2014-10-29
  • Б.Чойжилсүрэн мөнгө тарааж УИХ-д шургажээ Үзсэн   1312 2016-01-14
  • Цензургүй яриа: ”Буянгийн Жагаа” гэгддэг Б.Жаргалсайхан оролцлоо Үзсэн   1643 2018-03-27
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.