|

Рокит Бэй: Би эцэг,эхчүүдэд дургүй хүрээд байдаг байхгүй юу

Реппэр Баяраа буюу Рокит Бэй-н "Хариуцлага” хэмээх нэртэй шинэ цомог худалдаанд гарахад бэлэн болжээ. Тэрбээр өчигдөр "Монгол НD” телевизийн "Хар хайрцаг” нэвтрүүлэгт оролцож, тун сонирхолтой яриа өрнүүлэв. Есөн дуутай шинэ цомгоо "Хариуцлага” хэмээн нэрлэж, гол нь үүгээрээ эцэг,эхчүүдэд нэг юм хэлэх гэжээ.

Рокит Бэй:

Эцэг, эхчүүд хүүхдийнхээ асуудлыг өөр талаас нь хараад байгаа байхгүй юу. Тоглоом тоголж байгаа хүүхдээ "Чи ядарлаа, 4 цаг тоглолоо, одоо бос гэх мэтээр хэлдэг.

Гэтэл яг юу тоглоод, хэнтэй юу хийгээд байгаа, гэрийн даалгавраа хийсэн зэрэгт өшөө анхаарал хандуулмаар байгаа. Тэгээд үнэхээр болохгүй юм байвал болиулах л хэрэгтэй санагддаг штээ.

Би шинээр гаргаж байгаа альбомондоо "Хариуцлага” гэж нэр өгсөн нь ч учиртай.Насаар авч үзвэл миний дуунууд 16-гаас дээш насныханд зориулсан дуунууд. Гэтэл эцэг эхчүүд надад "Миний хүүхэд нэгдүгээр ангид сурдаг, чиний дууг сонсдог” гэх мэтээр хэлдэг.Тэр үед миний дотор маш эвгүй санагддаг. Энд тэнд дуулахаар эцэг, эхчүүд жаахан жаахан хүүхдээ дагуулаад ирсэн байдаг.

Тэгэнгүүт санаа зовоод л дуун дундуур хараалын үгийг жишээ нь "боорцог” энэ тэр гэсэн үгээр сольж дуулдаг. Угаасаа миний уран бүтээл ийм байхад хүүхдэдээ сонсгоод байгаа эцэг,эхчүүдэд би дургүй хүрээд байдаг байхгүй юу.

Би хэзээ ч хүүхдэд зориулсан дуу хийж байгаагүй. Би ямар "Гала” биш дээ.

"Чиний дууг олон хүүхэд сонсож байна. Чи үг мүгээ бод, одоо зөвхөн Солонгын тухай дуул” гэхчилэн саналууд их ирдэг.

Тэгэнгүүт би өөрөө зөрүүд хүн болохоор бүр гэдэн хөдлөөд "Би яахаараа хүүхдэд зориулсан дуу хийх ёстой гэж.Энэ чинь миний хариуцлага биш шүү дээ. Би өөрийнхөөрөө байж уран бүтээл минь сайн гарна.

Хэрвээ энд тэндээс хашилт аваад байх юм бол юм гарахгүй.Би хийх ёстойгоо хийнэ. Та нар харин хүүхдэдээ анхаарал хандуул. Үнэхээр би буруу юм хийгээд байвал хүүхдэдээ битгий сонсго. Юу сонсч байгаад нь анхаарал хандуул.

Тийм учраас "Хариуцлага” нэртэй цомгоо гаргалаа. Энэ цомогт бол хүүхдэд зориулсан дуу байхгүй” хэмээн ярьсан.

Тасхийтэл ингэж хэлсэн залуу реппэрийн үг зарим эцэг, эхчүүдийг ичээсэн байх аа.

 
 
 
1419
  • Цахилгаан шатны аймшиг Үзсэн   1846 2014-11-04
  • Оросын хүүхэлдэйн киноны дуу оруулагчид бодитоор дуу оруулсан сонирхолтой бичлэг Үзсэн   1243 2015-01-21
  • Миний Бодлоор 2014.12.18 Үзсэн   1479 2015-01-01
  • Хонины махан карритай хуурга хийх арга Үзсэн   1565 2017-07-31
  • Цензургүй яриа - УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр оролцлоо Үзсэн   1087 2019-04-02
  • Резин шиг уян налархай хөвүүн (photo, video) Үзсэн   1105 2015-04-01
  • Иргэдийн цахилгааны төлбөр дээр 1100₮ нэмж санхүүждэг МҮОНРТ ард иргэдийн төлөө үйлчилж чадахгүй байна Үзсэн   1535 2015-03-16
  • ”Түмпэндэж” шидэх моод ҮСБХ-нд эргэн ирлээ (видео) Үзсэн   1359 2017-01-02
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.