|

Т.Дэлгэрмөрөнгийн мэгштэлээ уйлж буй дүр зураг олны сэтгэлийг өвтгөв

Та энэхүү бичлэг үзэхийн тулд FACEBOOK - д өөрийн ПРОФАЙЛ эрхээр нэвтэрсэн байх шаардлагатайг анхаарна уу!

 

Монголын рок попын ертөнцийн тулгуур багана гэгдэх МУГЖ Б.Дашдондог 50 насныхаа төрсөн өдрийг урлаг соёлын эрхмүүд болох найз нөхөд, гэр бүлийнхэнтэйгээ нижгэр тэмдэглэн өнгөрүүлжээ. Тэрээр зүгээр ч нэг дуулж хуурдаад, наргиж цэнгээд өнгөрөөе гэж бодоогүй бололтой. Амьдрал хэмээх их далайд 30 жил хамтдаа аяласан хайртай ханьдаа зориулж гэнэтийн бэлэг барьж, дахин сүйн бөгжөө солилцсон гайхалтай үдэш болж өнгөрсөн юм. Өөрийнхөө зохиосон өвөрмөц шүлгийг уншиж өгч инээд хөөр аз жаргал бэлэглэж тэнд цугласан бүх хүмүүсийн сэтгэлийг огшоож байсан төдийгүй гэргий Нараа нь нулимсаа барьж дийлэхгүй байсан юм. Тэр дунд МУСТА Дэлгэрмөрөн ихэд баясгалантай зогсож байсан ч үүрд хамт байгаарай хайрт минь гэж хэлэх мөчид өөрийн эрхгүй мэгштэл уйлж, хүмүүсийг орхин холдож байгаа дүр зураг олон хүний сэтгэлийг үймрүүлэв бололтой. Хайрт ханийгаа бурханд алдаж Зөөлөнсий охинтойгоо өнчирч үлдсэн ч өдийг хүртэл эр хүний сэтгэлийн хат зааж амьдралын хатуу бүхнийг сөрж яваа нэгэн. "Өнөөдөр чи инээж, нөгөөдөх нь уйлдаг ч өөр нэгэн өдөр чи гуниж, цаадах нь дуулна” хэмээх үгний утга энд биелэж хорвоогийн олон өнгө хослуулсан энэ өдөр олон хүний зүрх сэтгэлд ийнхүү бичигдэн үлджээ.

Эх сурвалж:Шуурхай.мн



1130
  • Леонарда “Рианна надад таалагддаг” гэв Үзсэн   1593 2015-03-10
  • ОРТ сувгаар гарсан улсын хэмжээний арьс өнгөний үзэл: “Цагаан арьстнуудын төлөөлөгчид жартгар нүдтэнүүдтэй нэг ширээнд суух хэрэггүй” Үзсэн   2284 2014-12-26
  • Ука дахиад бут авлаа - DURING THE SUNSET Үзсэн   1217 2016-07-28
  • Dancing Queen Монгол хэлээр Үзсэн   4106 2014-07-15
  • Би Оюу толгойн гэрээг ийм гэрээ болчлоо гэж ойлгоод байна зөв үү? Үзсэн   1340 2015-10-14
  • Ухаант хүүгийн үлгэр HD Үзсэн   3549 2014-07-15
  • Кетти Периг өөртөө дурлуулж хормын дотор "Од" болсон "Аmerican idol 2018" шоуны халуухан оролцогч Үзсэн   898 2018-03-14
  • YOUTUBE хуудасны тухай СОНИРХОЛТОЙ баримтууд Үзсэн   1198 2017-07-08
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.