|

Орос алиалахад Америк айдаг VIDEO

Хэрэв та өчигдөр буюу Инээдмийн өдөр Оросын Элчин яам руу утастсан бол элгээ хөштөл инээх байлаа. Гэтэл оросуудын хошигнол америкчуудыг жинхэнээсээ айлгаж Америк "харвах” шахжээ. "Ассошиэйтед Пресс” агентлаг бүр оросуудын хошигнолд итгэж Оросын Элчин яам руу утастаж Нүүрномд нийтэлсэн бичлэг жинхэнэ эсэх талаар лавласан байна. Харин Оросын Гадаад харилцааны яамны жижүүрийн ажилтан тэдэнд хариулж "Facebook-т нийтэлсэн бичлэг зүгээр л алиалал” гэж батлан тайвшруулжээ.

Одоо бүхнийг дэс дараалан өгүүлье. Оросын Гадаад харилцааны яам 4 сарын 1-нд алиалахаар шийдэн өөрийн "Facebook”-ээр сонирхолтой бичлэг цацжээ. Оросын Элчин яам руу утастсан хүмүүст автомат хариулагч хариулж, улмаар орос хакеруудын үйлчилгээг, мөн улстөрийн өрсөлдөгч рүүгээ Оросын дипломатчаар утастуулахыг санал болгохын зэрэгцээ бүр гадаад орнуудын сонгуульд хөндлөнгөөс оролцдогоо ч "батлаад өгөв". 

Ингээд та бүхэн Гадаад орнуудад суугаа Оросын Онц бөгөөд бүрэн эрхт Элчингийн автомат хариулагчийг доорх бичлэгээс хүлээн авч сонсоно уу: 


Та Оросын Элчин яам руу утастлаа. Таны утасны дуудлага бидэнд маш чухал байдаг. Та өөрийн улстөрийн өрсөлдөгч лүү Оросын дипломатчаар утастуулахыг хүсвэл 1 товчлуурыг дарна уу. Оросын хакеруудын үйлчилгээ авахыг хүсвэл 2 товчлуурыг дарна уу. Сонгуульд хөндлөнгөөс оролцох асуудлаар утастаж байгаа бол 3 товчлуурыг дарж, сонгуулийн кампанит ажил эхлэхийг хүлээнэ үү. Үйлчилгээний чанарыг дээшлүүлэх үүднээс бүх яриаг бичиж байгааг анхаарна уу. 
М.Цогзолмаа, www.mnews.mn

1076
  • Сэрдамба, жүжигчин Батаа нар дээрээсээ мөстэй ус асгууллаа Үзсэн   2468 2014-08-25
  • Эзнээ хүлээж буй 6600 орон сууц бий Үзсэн   1105 2016-12-06
  • Н.Мэргэн - Эрэгтэй уран нугараач - "Mongolia's got talent-2018" Үзсэн   1061 2018-10-08
  • Хөгжилтэй боксчин Үзсэн   1145 2014-08-22
  • ДОХ-тай тэмцэж буй Кончита Вурст танигдахгүй болтлоо өөрчлөгджээ Үзсэн   928 2018-09-14
  • Монгол Улс 2016 онд АСЕМ-г даргалахаар боллоо Үзсэн   1016 2014-10-21
  • Дээрмийн хэрэг үйлдсэн залуусыг эрэн сурвалжилж байна Үзсэн   1541 2016-01-08
  • Disney-н гүнжүүдийн ”Hip Hop” тулаан Үзсэн   899 2015-06-16
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.