|

Монгол залуугийн бүтээл дэлхийд гайхагдаж байна

Та бүхэндээ шинэ 7 хоногийн мэндийг хүргэхийн ялдамд Монголынхоо нэрийг дэлхийд гаргаж яваа нэгэн залуугийн хийсэн гайхалтай бүтээлийг сонирхуулахаар бэлтгэлээ. Түүнийг Эдвард Нара (Edward Nara) гэдэг бөгөөд "Slickwraps" компанид ахлах инженерийн албыг хашдаг юм байна. Ингээд хамтдаа түүний зохион бүтээсэн бүтээлтэй танилцацгаая
Монгол залуугийн бүтээл дэлхийд гайхагдаж байна
 

 

1

 

Тэрээр компанийхаа мэдлэг чадвартай инженерүүдийн хамтаар "Contour" гэх нэртэй уг төхөөрөмжийг зохион бүтээсэн бөгөөд энэ нь ухаалаг гар утас болон "таблет" хэрэглэгчдэд зориулсан бүтээл юм. 

 

2

 

Сүүлийн үед "3D Принтер"-үүд техник технологийн зах зээлд цоо шинэ хувьсал авчраад байгаа билээ. Тэгвэл Монгол залуугийн ур ухаанаар бүтсэн уг төхөөрөмж нь бидний хэлж заншсанаар "Case" буюу гар утасны гаднах гэрийг шинэ хэвлэгч технологийн тусламжтайгаар илүү өндөр чанартайгаар үйлдвэрлэх боломжийг бий болгож байгаа аж. Ингэснээр таны гар утсыг эвдэрч хэмхрэхээс найдвартай хамгаалах гэнэ.

 

3

 

Уг "3D Принтер" нь дан ганц гар утасны гаднах хамгаалалтын гэрийг хэвлэхээс гадна, "iPad", "iPod" зэрэг бусад хэрэгслүүдийн "Case"-ийг төрөл бүрийн хэв загвар, өнгөний сонголттойгоор хэвлэх боломжтой ажээ. Хэрвээ та уг бүтээгдэхүүний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсч байвал ЭНД дарна уу.

 



1157
  • Цайруулсан самар цөмөх процесс Үзсэн   6201 2015-03-26
  • Билл Гейтс хүний ялгадасыг ”Цэвэр ус” болгон ууж байна Үзсэн   1144 2017-10-05
  • “Sweetymotion” хамтлагийн дуучин Э.Ганболорын уран бүтээл “Гурван үг” Үзсэн   933 2018-05-14
  • Аймаар шивэртэй залуу /хөгжилтэй бичлэг/ Үзсэн   2539 2015-01-06
  • Фотошопын хүч: Сайхан харагдах хялбар болжээ Үзсэн   1115 2015-06-23
  • МУГЖ Т.Баясгалангийн монгол ахуй түүх, уламжлалыг харуулсан шинэ уран бүтээл Үзсэн   1344 2016-12-07
  • NBA-ын өнөөдөр болсон тоглолтын шилдэг 10 (16-11-09) Үзсэн   1141 2016-11-10
  • Tsetse ft Ganuuhai & Urnaa Zurheer naadagch OST Үзсэн   2313 2014-09-04
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.