|

Та бидэнд нэгийг бодогдуулах “Хонгор үр минь” дууны клип гарчээ

 

Дуучин Г.Эрдэнэчимэг хамаг Монголоор "Конгурэй” хэмээн тархсан "Хонгор үр минь” дууг анх удаа монгол хэлээр сэргээн дуулжээ.  Анхандаа "Хонгор үр минь” гэж дуулж байсан нь цагийн аясаар өөрчлөгдсөөр Өвөрмонгол, Халимаг, Тувад "Конгурэй" хэмээн өөрсдийн өнгө аясаар дуулсаар иржээ.

Клипийг дуучин Г.Эрдэнэчимэгийн өмнөх бүтээлүүдээс өвөрмөц, нэгийг бодогдуулахаар зохиомжтой бүтээсэн байна.

Дуучин Г.Эрдэнэчимэг "Бид болон бидний өмнөх үеийнхний буруу хүмүүжил, цагийн аясаар эх орноо хайр найргүй ухаж түнхэж байгааг ойлгуулж анхааруулахыг хүссэн юм. Бид хойч үе болсон хүүхдүүддээ эх орноо хайрлах ухааныг үлдээх ёстой. Зөвхөн аав ээжийн тухай дуу дуулахаас илүү нэг ч гэсэн хүнд ухаарал өгөхийг хүсч, сайхан газар нутгийг ухахаар ийм муухай болдог гэдгийг харуулахыг зорьсон” гэлээ.

Клипний зураг авалтыг Архангайн Могойн гол, Архангайн Цэнхэр суманд байдаг алтны уурхай, Орхон гол дээр авсан байна.

Мөн нийслэлийн 85-р сургуулийн хүүхдүүд дээлтэйгээ зурганд оролцжээ. Түүнчлэн дуучин Г.Эрдэнэчимэг "Дуугаараа ч, үйлдлээрээ ч энэ клип маань миний хүүхдүүдэд захиас болж үлдэх болов уу  гэж бодсоны үндсэн дээр хүүгээ тоглуулсан” гэлээ.

"Монголчууд амны билгээс ашдын билэг гэдэг учраас дууны сүүлийн хэсэгт мал сүрэг дэлгэрч үржих болтугай гэсэн утгаар дууны үгийг өөрчилж төгсгөлийн дөрвөн мөртөд "Энд байна хонгор үр минь. Эзэд нь энд байна, адууны ижил нь энд байна гэж дуулсан гэлээ.

Хөгжмийн найруулгыг С.Төрбат, дууны найруулгыг "T records” студи, клипийг V студийн хамт олон хийсэн байна.

 



1925
  • Цахилгаан шатны аймшиг Үзсэн   1846 2014-11-04
  • Оросын хүүхэлдэйн киноны дуу оруулагчид бодитоор дуу оруулсан сонирхолтой бичлэг Үзсэн   1243 2015-01-21
  • Миний Бодлоор 2014.12.18 Үзсэн   1479 2015-01-01
  • Хонины махан карритай хуурга хийх арга Үзсэн   1565 2017-07-31
  • Цензургүй яриа - УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр оролцлоо Үзсэн   1087 2019-04-02
  • Резин шиг уян налархай хөвүүн (photo, video) Үзсэн   1105 2015-04-01
  • Иргэдийн цахилгааны төлбөр дээр 1100₮ нэмж санхүүждэг МҮОНРТ ард иргэдийн төлөө үйлчилж чадахгүй байна Үзсэн   1535 2015-03-16
  • ”Түмпэндэж” шидэх моод ҮСБХ-нд эргэн ирлээ (видео) Үзсэн   1359 2017-01-02
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.