|

Монголын хүн-шувуу дэлхийд алдаршив

 

Хүн-шувууны тухай үлгэр домог үнэн гэж үү? Дэлхийн олон ард түмний дунд хүн-шувууны тухай домог ам дамжин яригдаж ирсэн, манай Монголд ч ялгаагүй. Монголын нутаг дэвсгэр дээр хиргисүүрт малталт хийж байгаад Пасхи арлынх шиг хонгил олсон тухай та бүхэн сонссон байх. Археологчид бөмбөлөг хэлбэртэй агуйд орж үзжээ, хүний гараар бүтсэн агуй шүү. Энэ агуй маш гүн, чулуу шидэхэд унаж байгаа чимээ сонсогддоггүй. Агуйн ханан дээр жигүүртэй хүний дүрс бий, хэдэн метр урт. Эртний монголчууд энэ агуйд ямар нэг ёслол, зан үйл хийж байжээ. 

Харин сүүлийн үед тийшээ элдэв хог новшоо хаяж улмаар агуйг хогийн цэг болгож хувиргасан гэж гадаадын сонин хэвлэлд бичсэн байна. "Нэг өдөр энэ агуйгаас маш чанга чимээ гарсан, яг хавтан хөдөлж байгаа мэт. Агуйн хүмүүс энэ хаалгаа үүрд хаасан бололтой” гэж гадаадынхан бичжээ. Үүнтэй холбон мэдээлэхэд, интернэт хэрэглэгч нэгэн "Манай Говь-Алтай аймгийн нэг малчин малаа хариулж яваад хадны завсраар доошоо хартал аварга том хот үзэгдсэн гэсэн. Дараа нь олон хүн дагуулж ирсэн ч дахиж тэр хотыг хараагүй" гэж бичжээ. 

Монголоос гадна Оросын Алтайд ч ийм чулуун хүний баримлууд зөндөө. Оросын эрдэмтэн Эрнст Мулдашев "Пасхи арлын билэгдэл нь хүн-шувууд. Тэд газар доорх хотыг барьсан. Харин яг ийм дүрс зургуудыг Монголд, бас Алтайгаас олоод бид маш их гайхсан. Монголчууд газар доор нисдэг хүмүүс амьдардаг гэж итгэдэг бол Алтайн бөө нар тэдгээр хүн-шувууг "суйла” эсвэл "алмыс” гэж нэрлэдэг. "Газрын ам” хэмээх нүхээс заримдаа гал гарч ирээд улаан нүдтэй хүн-шувуу болж хувирдаг гэж тэд ярьдаг. Тэр бүү хэл Алтайн зарим тосгонд гарын хэдэн хуруу нь хоорондоо сарьсаар холбоотой шувуу шиг хүүхдүүд үе үе төрдөг” хэмээн ярилцлагадаа дурджээ. 

Э. Мулдашев "Монголын тэр хиргисүүр ер бусын ногоовтор чулуудаар бүрхэгдсэн. Тэгш өнцөгт энэ хиргисүүр 351,5 метр урт, зарим хэсэг нь шороонд булагджээ. Пасхи арлынхтай төстэй хоолой эндээс олдсон, гэхдээ хиргисүүрийн төвд биш, холгүйхэн. 30см орчим дув дугариг нүх эгц доошоо явж байснаа 2-3м гүнд хэвтээ чиглэлд уул руугаа эргэсэн байв. 1-2мм эрчлээстэй фрезийн ул мөр сайн харагдсан. Би толгойгоо нүх рүү шургуулахад шууд дотор муухайрч толгой эргэж байлаа. Манай судалгааны багийн бусад хүмүүс туршиж үзэхэд бас тэгсэн, бидний даралт бүр 140/100 болж нэмэгдсэн. Энд цифрэн камераар зураг авахад олон "бөмбөлөг” бидэн рүү довтолж байгаа харагдсан шүү... Газар доор гайхалтай сайхан ертөнц бий гэдэгт би итгэдэг” хэмээн өгүүлэв. 

Монголын агуй асар том бөмбөлөг хэлбэртэй гэж Мулдашев номондоо бичжээ (зургийг доор хавсаргав). "Хүний гараар бүтсэн нь илт энэ агуйн диаметр 25 м орчим. Агуйн арын хананд асар том хүн-шувууны зураг бий. Монголчуудын яриагаар хэдэн жилийн өмнө нүх хаагдсан гэнэ. Хүмүүс ийшээ ирэхдээ тусгай ёслол, зан үйл үйлдэхээ байж хог новшоо чулуудах болсон тул чанга дуу чимээ гарч битүүрчээ. Агуйн ёроолын чулуу хананыхаас тэс өөр байсан нь гайхалтай. Агуйн ёроолд бид 20 см ба 150см дугариг нүх олсон, яаж өрөмдсөн бол гэмээр хачирхалтай" гэж Мулдашев ярилаа.

Түрүүч нь: http://mnews.mn/owe

Ходни Одмаа, www.mnews.mn 

 

925
  • Бичүү-"Намайг сонс" шинэ уран бүтээл Үзсэн   848 2016-06-02
  • Д витамины хэрэглээний тухай (бичлэг) Үзсэн   1044 2016-10-05
  • "It: Chapter Two" кино “Box Office”-ийг дахин тэргүүллээ Үзсэн   707 2019-09-17
  • Чимээгүй гээд байхад даа хаха Үзсэн   1000 2015-09-12
  • Одод харвах тоолонд (Радио драма - Бундын тамга) Үзсэн   2661 2014-07-24
  • Eminem өөрийгөө Чингис хаантай зүйрлэсэн гэж дуундаа өгүүлжээ Үзсэн   3187 2014-08-26
  • Шинэ Үе 2019 - Чөлөөт Эмэгтэйчүүд Хошин Шог Үзсэн   1095 2019-03-10
  • Шинэ клип: УИХ-ын гишүүн С.Жавхлан гэргийдээ "Эхийн дуу"-ны шүлгийн тэрлэж өгчээ Үзсэн   706 2019-09-20
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.