|

Ким Чен Ун “түүхэнд байгаагүй гамшгийг” АНУ-д учруулна хэмээн сүрдүүлжээ

Хэрэв АНУ-ын зүгээс БНАСАУ-ыг өдөөн хатгах оролдлогоо зогсоохгүй бол "түүхэнд урд хожид үзэгдээгүй гамшгийг” тус оронд мэдрүүлэх болно хэмээн Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун мэдэгдсэн байна. Тэрээр АНУ-ын эх газрын хэсэг болон Ази-Номхондалайн бүс нутаг тэдний зүгээс хариу цохилт өгөх "хүчирхэг хэрэгслийн” байнд багтаж байгааг онцлон сануулсан аж.

 

Цэрэг зэвсэглэлийн хамгийн төгс төгөлдөр систем хэзээ ч зөвхөн АНУ-ын өмчлөлд байх ёсгүй гэж БНАСАУ-ын удирдагч цохон дурдсан байна. Түүний өгүүлснээр, Америкт бэлтгээд буй БНАСАУ-ын алсын тусгалт пуужингуудын аюул гамшгийг тэд тодорхой ойлгох ёстой гэжээ.

 

Өчигдөр БНАСАУ дунд тусгалын "Хвансон-12” пуужинг амжилттай туршсан билээ. Хөрш зэргэлдээ орнуудын аюулгүй байдлыг тооцоолон хөөргөсөн уг ажиллагааг Ким Чен Ун биечлэн удирдсан байна. Энэхүү туршилтын гол зорилго нь шинэ төрлийн пуужингуудын тактик болон технологийн шинж чанарыг үнэлэх явдал байв.

 

Пуужинг Кусон хотоос хөөргөсөн бөгөөд 800 км нисээд ОХУ-ын хилээс 500 км зайд Япон тэнгист унасан байна. 

 


 

Д.Мөрөн

Эх сурвалж: ZONE.MN

906
  • ХарШил - 37-р точка киноны залуу жүжигчид Үзсэн   1045 2019-10-24
  • Тавтай нойрсоорой Үзсэн   3473 2014-07-15
  • Монгол охид ийм мундаг ийм сайхан Үзсэн   2592 2015-04-30
  • Зөгий хэрхэн өсч торнидог вэ? /гайхалтай бичлэг/ Үзсэн   1311 2015-06-11
  • Мэдээллийн дайнд Монгол үндэстэн ялж үлдэх ёстой /видео/ Үзсэн   1403 2015-05-05
  • Үнэхээр гайхалтай илтгэл - Заавал үзээрэй !! Үзсэн   2511 2014-10-29
  • Б.Чойжилсүрэн мөнгө тарааж УИХ-д шургажээ Үзсэн   1312 2016-01-14
  • Цензургүй яриа: ”Буянгийн Жагаа” гэгддэг Б.Жаргалсайхан оролцлоо Үзсэн   1643 2018-03-27
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.