|

Хангүг эмгэн од болов (видео)

Өмнөд Солонгосын 71 настай нэгэн эмгэн хөгжилтэй гэрэл зураг, бичлэгүүдээ цахим ертөнцөд байршуулж эхэлснээр нийгмийн сүлжээнд од болжээ. Пак Макри гэдэг энэ эмэгтэй Йоньин хотод өөрийн хоолны газартай бөгөөд амьдралд нь тохиолдсон зугаатай явдлуудыг баримтжуулдаг аж. Түүнчлэн энэ тэтгэврийн хөгшин гоё сайхан харагддаг нууцаасаа бусадтай хуваалцаж, дэлхий даяар аялж буй гэрэл зураг, бичлэгүүдээ цахим сүлжээнд тавьдаг байна. Нийгмийн сүлжээнд бүртгүүлж, идэвхтэй амьдарснаар амьдралын амтанд дахин орсон гэнэ шүү. 

Өөрийн гэсэн YouTube сувагтай болох санааг түүний ач охин Ким Юра гаргажээ. Эмээгийнх нь анхны бичлэгийг 600 орчим мянган хүн үзэж сонирхсон аж. Мөн энэ солонгос эмгэн Инстаграм дээр өөрийн хуудастай бөгөөд 122 мянган дагагчтай гэнэ. Өнгөрсөн сард Сингапурын иргэн Чуандо Тан өөрийн наснаас хоёр дахин залуу харагддаг тул мөн нийгмийн сүлжээнд алдаршсан билээ. 
 


Эх сурвалж www.wikimon.mn

1265
  • 100 Асуулт & 100 Хариулт - Л.Оюун-эрдэнэ (АЗИЙН ХҮЛЭГ УЛС) Үзсэн   1536 2015-12-01
  • "Үнэ цэнэ" нэвтрүүлэг Үзсэн   1400 2016-06-04
  • Заримдаа ч байнгын азгүйтэл дагаад байдаг мэт л байдаг шүү Үзсэн   1042 2019-04-19
  • "Шинэ бэр" баярын хөтөлбөр Үзсэн   1032 2020-03-06
  • Инээвэл залуужна /видео/ Үзсэн   1057 2017-05-20
  • Орхон аймгийн ардчилсан намын дарга "Зэс" Д.Алтанхуяг 24500 хүнийг хохироож ард түмний дургүйцлийг хүргэж байна Үзсэн   1085 2018-04-17
  • Гоймонгоор бүрж шарсан зайдас Үзсэн   2220 2015-07-20
  • "Яг түүн шиг" шоу Г. Мэнд-Амар (Taeyang- I need a girl) Үзсэн   1037 2017-05-08
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.