|

Дэлхийн улсууд асуудлаа хялбараар шийдэх гарцыг хайж байхад манайх зүүн эргүүлэхгүй гэж хориглосоор суух уу

Замын түгжрэл бол нийслэлчүүдийн биднийг бухимдуулж буй томоохон асуудлуудын нэг. Уг нь болдогсон бол давхар давхар зам тавиад шууд шууд давхичихдаг бол зүгээрсэн. Эсвэл ядаж газар доогуураа метротой болчихвол...

 

Гэвч энэ нь нийслэлчүүд бидний мөрөөдөл төдийхөн байсаар л байна. Харин хотыг удирдаж буй хүмүүс иргэд бидний бэрхшээл, асуудлаар далимдуулж аятайхан мөнгө хийгээд байх шиг. Метро тавина, судлана гээд Э.Бат-Үүлийн багийнхан овоо л мөнгө идсэн сурагтай. Харин С.Батболдын багийнхан зүүн эргүүлэхгүй гээд 900 гаруй сая төгрөг зарцуулчихаад удалгүй өнөөх шийдвэрээ цуцалж байх жишээтэй. Энэ нь иргэд бидний бухимдлаар хөлжиж байгаа нэгхэн жишээ юм. Гэвч асуудлыг энгийн аргаар нэг удаа хөрөнгө гаргаад шийдвэрлэж болох гарцууд хөгжиж буй болоод хөгжилтэй орнуудад их л харагдах юм.

 

Сая гаруйхан хүнтэй жижиг хот шүү дээ, уг нь. Гэвч Сүхбаатарын талбайгаа тойрч түгжирч явсаар өдрийг барах юм. Шийдэх хүсэл алга байна л гэж харагдаад байгаа. Гэтэл дэлхий шал өөр зүггүй хөгжиж байна. Нийтийн тээвэр болоод түргэн, тусламжийн автомашиныг замын хөдөлгөөнд саад учруулахгүйгээр зорчиж болох нэгэн төсөл хэрэгжихээр яригдаад эхэлжээ. Доорх бичлэгээс харж болох юм. Тун аятайхан санагдлаа. Иргэд зорчдогоороо зорчиж, зам хөдөлгөөн хэвийн үргэлжлэх энэ явцад нийтийн тээвэр огтхон ч саад болохгүйгээр явж байна шүү дээ. Зарим нь мөрөөдөл төдий зүйл гэж харах байх.

 

Гэвч Бидний мөрөөдөл гэж бодож байсан зүйлс одоо биеллээ олж, ямар ч шатахуун хэрэглэхгүй автомашин Монголын замаар давхиад эхэллээ. Харин газар ухаж, эсвэл хэд хэдэн давхар зам тавихгүйгээр шийдэж болох энэ л төслийг Монголдоо хэрэгжүүлэх юмсан. Мөнгө угаа, ид гээгүй болно. Харин нийслэлчүүдээ нэг бухимдлаас нь ч болтугай салгаасай билээ л гэж хүсч байна. Удахгүй аль нэг улсад ийм тээврийн хэрэгсэл зорчоод эхэлнэ. Харин манайх зүүн баруун эргүүлэхгүй гээд хориг тавиад сууж байх уу?

 

Undesten.mn
847
  • Хөгжилтэй бичлэг Үзсэн   1413 2015-06-18
  • Хөгжилтэй бичлэг Үзсэн   1154 2015-09-25
  • Майкл Жорданы бүх цаг үеийн шилдэг 50 тоглолт Үзсэн   1336 2014-11-28
  • Дур тавих үеийн царай төрх Үзсэн   3940 2016-10-27
  • Таны булчин хэрхэн ажилладаг вэ /бичлэг/ Үзсэн   1630 2016-06-22
  • ЭЭЖТЭЙГЭЭ ХОЁУЛАА АМЬДАРДАГ БАЙСАН 19 НАСТАЙ ХҮҮГ 26 УДАА ХУТГАЛЖ, АМИЙГ НЬ ХӨНӨӨЖЭЭ Үзсэн   1903 2016-01-27
  • Снүүп Дог: “Би өөрөө өөртөө талархмаар байна” Үзсэн   791 2018-11-21
  • Зөн билгийн мөрдлөг дугаар 8 Үзсэн   3415 2014-07-15
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.