|

Кобе Брайант “Оскар”-ын төлөө өрсөлдөнө (видео)

Сагсан бөмбөгийн "Лос-Анжелес Лэйкерс” багийн од тоглогч асан Кобе Брайантын амьдралын тухай өгүүлсэн Dear Basketball буюу "Хүндэт сагсан бөмбөг” нэртэй богино хэмжээний хүүхэлдэйн кино "Оскар”-ын шагналын төлөөх тэмцэлд оржээ. 

Продюссерээр нь Брайант өөрөө ажилласан энэхүү киног бүтээхэд нэртэй хөгжмийн зохиолч Жон Уильямс, хүүхэлдэйн киноны мастер Глен Кин нар оролцжээ. Киноны нээлт энэ оны дөрөвдүгээр сард болсон билээ. 

Таван минут 22 секунд үргэлжилдэг киног спортын замналаа дуусгаж байгаагаа мэдэгдсэн Брайантын шүлгэн дээр суурилж хийжээ. Сагсан бөмбөгч эр кинонд өөрөө дуу оруулсан байна. 
 

 Эх сурвалж www.wikimon.mn
884
  • “Хү” хамтлагийн “This is Mongol” дууг шилдгээр онцолжээ Үзсэн   842 2022-05-26
  • Монгол Rihanna-г бусад орныхтой харьцуулбал Үзсэн   1111 2016-06-15
  • Шүршүүрт орж байна гэтэл... Хаха Үзсэн   775 2019-04-11
  • Арго багшийн эрх баригчдад зориулсан шинэ дуу Үзсэн   1315 2016-04-21
  • Чингис хаан нисэх онгоцны буудал Эболагийн шалгалтад "бүдрэв" Үзсэн   1394 2014-10-31
  • Digital хамтлаг "Галзуу ганц" Үзсэн   1306 2016-04-13
  • Анхны болзоо/Blind date short mongolian movie Үзсэн   2676 2014-07-17
  • Инээд халддагаа гэж хаха Үзсэн   1269 2015-07-29
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.