|

Чаддаг юм бол бариарай: Одоо луйвар хийхэд 4000 дахин хялбар болсон

Фрэнк Абигнейлийг ихэнх хүн танина. Гэхдээ Леонардо Ди Каприогийн залуугийн төрхөөр нь илүү мэднэ. 1965-1970 оны хооронд хуульч, нисгэгч, эмч гэх мэтээр бусдыг луйвардаж, эцэст нь таван жил холбооны шоронд суусан алдартай нэгэн.

Тэгвэл одоо АНУ-ын Холбооны мөрдөх товчоонд зөвлөхөөр ажиллаж буй Абигнейл өнөөдөр луйвар хийхэд 4000 дахин хялбар болсон гэжээ. Тэрээр өмнөх үеэ дурсахдаа "Би дөнгөж 16 настай байлаа шүү дээ. Ямар ч айдас байхгүй, үр дагаврыг нь тооцож мэдэхгүй, гэнэн байж” гэсэн юм.

Залуу насныхаа хамгийн сайхан үеийг би торны цаана өнгөрүүлсэн. Ийм амьдралд сайхан гэж үгүй. Гэхдээ би үргэлж л хэзээ нэгэн цагт төлөөсөө төлж, баригдана гэдгээ мэддэг байсан

Өдгөө 69 настай тэрээр WSJ-д өгсөн ярилцлагадаа "Хүмүүс намайг үргэлж л гоц ухаантан хэмээн цоллодог. Гэтэл дөнгөж 16 настай жаал юмны учир мэдэхгүй шүү дээ. Хэрвээ би 21-25 настай байсан бол эргэлзэх байсан, бүр хийсэн зүйлсийнхээ талыг нь хийхгүй байсан гэдэгтээ итгэлтэй байна” гэжээ.

Түүний ярьснаар өнөөдөр луйвар хийхэд 50 жилийн өмнөхөөс 4000 дахин хялбар болсон аж. Технологи гэмт хэргийг өөгшүүлдэг. Үргэлж л технологийг буруу замаар ашигладаг, өөртөө ашигтай байдлаар бусдыг луйварддаг хүмүүс байдаг гэжээ.

Жишээ нь Facebook-ээс бид хэн нэгэн хүний ямар машинтай, ээжийг нь хэн гэдэг, эхнэрийнх нь тухай, гэр бүлээрээ аялалд явсан эсэх гээд бүх л мэдээллийг хялбархан авах боломжтой болсон.


Түүнчлэн өнөөдөр энэ төрлийн гэмт хэргийн талаар хангалттай сурталчилж, энгийн хүмүүст сэрэмжлүүлэхгүй байгаа нь байдлыг улам хүндрүүлдэг хэмээн Абигнейл өгүүлжээ.

Нэгэн жишээ дурдахад хэн нэгэн луйварчин эмээ, өвөө нарыг хулхидах явдал хамгийн түгээмэл болсон байна. Луйвардагч этгээд Facebook-ээр дамжуулан хэн нэгний эмээ өвөөгийн дугаарыг олж аваад, цагдаагийн газраас ярьж байна, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гэх мэтээр мөнгө авч чадна.

Хачин сонсогдож болох хэдий ч цагдаагийн газраас ярьж байна гэх үгнээс болоод олон өвөө, эмээ луйвардуулах магадал өндөр аж. Өнөөдөр хуурамч чек хийх хэр амархан болсон тухай асуухад тэрээр "Намайг анх хуурамч чек хийдэг байхад Хайделбергийн хэвлэлийн машин олох шаардлагатай байлаа.

Машин л гэхэд 1 сая ам. долларын үнэтэй, 27 метр урт, 5 метр өндөр нүсэр эд байсан. Тэгээд ажиллуулахад заавал гурван туршлагатай хүн хэрэг болно. Яахав би залуу байсан учраас бүх ажлыг нэг зэрэг хийж чаддаг байлаа.

Харин одоо бол зүгээр л компьютероо асаахад л хангалттай” гэжээ. Тэрээр шоронгоос гарснаас хойш хамгийн бахархдаг зүйл нь нэгдүгээрт Холбооны мөрдөх товчоотой амьдралаа холбож, ууган хүү нь Холбооны мөрдөх товчооны ажилтан болсон явдал аж.

Үнэгнээс, анч нохой болсон Абигнейлийн хувьд шоронгоос гарснаас хойшхи амьдрал нь хамгийн сайхан бөгөөд 21-26 нас хүртлээ таван жилийг шоронд өнгөрүүлсэн юм. Тэрээр "Залуу насныхаа хамгийн сайхан үеийг би торны цаана өнгөрүүлсэн. Ийм амьдралд сайхан гэж үгүй. Гэхдээ би үргэлж л хэзээ нэгэн цагт төлөөсөө төлж, баригдана гэдгээ мэддэг байсан.

"Хууль" унтаж болох ч, хэзээ ч мөхөж алга болохгүй. Тэгэхээр бүх зүйл цаг хугацааны л асуудал. Харин азаар би амьдралаа буцааж, эргүүлэх боломж олгодог улсын иргэн байж, нийгэмд эерэг зүйл хийх боломжтой болсон юм” гэжээ.

Д.Багахүү GoGo.mn
1377
  • Н.Энхбаярыг буудахыг завдсан этгээдийг барьжээ Үзсэн   3168 2014-07-15
  • "Aчийг тусаар хариулна" хүүхдийн дууны клип 2011 Үзсэн   1910 2014-08-09
  • Замбуу тив хамтлаг - Уртын дууны трио | 1-р шат | Дугаар 7 | Авьяаслаг Монголчууд 2016 Үзсэн   939 2016-10-17
  • Хэвлэл мэдээллийн редакциуд УЕП Б.Жаргалсайханд Хөгжлийн банкны асуудлаар шаардлага хүргүүлж байна Үзсэн   1115 2022-03-22
  • Өнөөдөр "Алтан ус" нээлтээ хийнэ Үзсэн   1718 2014-11-21
  • Олон залуусын амийг авсан Сайхан хүүхнийг чад хийлгэсэн Сайхан залуу Үзсэн   3577 2014-08-11
  • Баруунд бодит байдал дээр ардчилал, хэвлэн нийтлэх эрх чөлөө байхгүй ээ Үзсэн   1967 2014-10-29
  • М.Нандинцэцэг ДАШТ-ээс медаль хүртсэн анхны боксчин боллоо Үзсэн   949 2018-11-23
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.