|

Facebook Messenger АЛДАА заагаад байна уу?

Apple компани энэ долоо хоногт үйлдлийн системээ шинэчилж, iPhone 5S болон түүнээс хойшхи загвар хэрэглэдэг хүмүүс iOS 11 үйлдлийн системийг суулгаж эхэлсэн. Гэвч өглөөнөөс эхлэн Facebook Messenger аппликейшн алдаа зааж гараад байгаа тухай зарим хэрэглэгчид бичих болжээ.

Хэрвээ таны Messenger мөн дөнгөж ороод, удалгүй харлаж ажиллахгүй байвал УСТГААД, дахиж СУУЛГААРАЙ. Доорх бичлэгт хэрхэн устгаж, хэрхэн буцааж суулгах тухай харуулжээ. Зарим хэрэглэгчид устгаад, суулгасан ч гэсэн хэсэг хугацааны дараа дахиад л алдаа зааж эхэлсэн тухай бичсэн байна. Түүнчлэн Facebook-ийн үндсэн аппликейшн 2 цагийн өмнө/16:00 цаг/ шинэчлэгджээ. 

Хэрвээ болохгүй байвал бүгдийг нь устгаад дахин суулгаж үзэх нь хамгийн эхний бөгөөд найдвартай арга юм.


Аппликейшн ингэж алдаа зааж буй шалтгааныг iOS 11 дээрх CryptoTokenKit-тэй холбоотой байж магадгүй гэж нэгэн хөгжүүлэгч бичсэн байна. Хэдийгээр Facebook-ийн аппликейшн тэр бүр ингэж алдаа гаргаад байдаггүй ч өмнө нь зарим нэгэн хэрэглэгчдэд ийм асуудал үүсэж байсан тохиолдол бий.

Түүнчлэн iOS системийн шинэ хувилбар дөнгөж гараад удаагүй байгаа учир системтэй холбоотой байж ч магадгүй. Хамгийн найдвартай нь iOS 11 болон Messenger аппликейшнүүд шинэчлэгдэхийг хүлээх юм.

Д.Багахүү GoGo.mn
894
  • Цахилгаан шатны аймшиг Үзсэн   1846 2014-11-04
  • Оросын хүүхэлдэйн киноны дуу оруулагчид бодитоор дуу оруулсан сонирхолтой бичлэг Үзсэн   1243 2015-01-21
  • Миний Бодлоор 2014.12.18 Үзсэн   1479 2015-01-01
  • Хонины махан карритай хуурга хийх арга Үзсэн   1565 2017-07-31
  • Цензургүй яриа - УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр оролцлоо Үзсэн   1087 2019-04-02
  • Резин шиг уян налархай хөвүүн (photo, video) Үзсэн   1105 2015-04-01
  • Иргэдийн цахилгааны төлбөр дээр 1100₮ нэмж санхүүждэг МҮОНРТ ард иргэдийн төлөө үйлчилж чадахгүй байна Үзсэн   1535 2015-03-16
  • ”Түмпэндэж” шидэх моод ҮСБХ-нд эргэн ирлээ (видео) Үзсэн   1359 2017-01-02
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.