|

iOS төхөөрөмжийг гацаах бичлэгээс болгоомжлоорой

 
 
 

Хортой программын цар хүрээ улам нэмэгдэж, энгийн нэгэн бичлэг хүртэл таны хэрэглэж буй төхөөрөмжийг гэмтээх чадалтай болжээ. Macrumors-т бичсэнээр интернетэд байршуулсан нэгэн бичлэг iOS үйлдлийн системтэй төхөөрөмжийг гацааж, хэрэглэгч заавал "hard reset” хийх шаардлагатай болно гэсэн байна.

Хэрэглэгч Safari веб хөтчөөр дамжуулан тухайн бичлэгийг ачаалласан тохиолдолд эхлээд хэвийн мэт боловч үйлдлийн систем удааширсаар, төд удалгүй бүрэн гацах аж.

EverythingApplePro нэртэй Youtube сувагт энэхүү үйл явц хэрхэн явагдаж буйг харуулжээ. Энэ алдаа зөвхөн сүүлийн үеийн гэлтгүй бүр iOS 5 үйлдлийн системийг хүртэл гацаах чадалтай бөгөөд iOS 10.2 үйлдлийн системтэй хэрэглэгч ч хохирогч болж болно.


Одоогоор vk.com, testtrial.site90.net гэсэн хаягууд дээр энэхүү бичлэг байрлаж байгаа бөгөөд хэрэглэгчид бүрэн итгэлтэй хаяг л биш бол ямар нэгэн бичлэгийг тоглуулж үзэхгүй байх нь өөрийгөө эрсдэлээс хамгаалах нэг арга юм.

Түүнчлэн энэ бичлэгийг өөр сайт дээр байршуулах, URL хаяг богиносгогч ашиглан жинхэнэ хаягийг нь нуух зэргээр тараах боломжтой гэдгийг мэдэхэд илүүдэхгүй.

 

iOS төхөөрөмжийг HARD RESET хийх:
Хэрвээ iPhone 7/7 Plus загвараас өмнөх үеийн төхөөрөмж ашигладаг бол Power button болон Home Button-ыг зэрэг дарна. 10 секунд орчим дарсны дараа Apple-ын лого гарч ирэх ёстой.
Харин iPhone 7/ 7 Plus загвар ашигладаг бол Power Button болон дуу суллах товчлуурыг зэрэг дарж HARD RESET хийнэ.
Д.Багахүү GoGo.mn
4777
  • Цахилгаан шатны аймшиг Үзсэн   1846 2014-11-04
  • Оросын хүүхэлдэйн киноны дуу оруулагчид бодитоор дуу оруулсан сонирхолтой бичлэг Үзсэн   1243 2015-01-21
  • Миний Бодлоор 2014.12.18 Үзсэн   1479 2015-01-01
  • Хонины махан карритай хуурга хийх арга Үзсэн   1565 2017-07-31
  • Цензургүй яриа - УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр оролцлоо Үзсэн   1087 2019-04-02
  • Резин шиг уян налархай хөвүүн (photo, video) Үзсэн   1105 2015-04-01
  • Иргэдийн цахилгааны төлбөр дээр 1100₮ нэмж санхүүждэг МҮОНРТ ард иргэдийн төлөө үйлчилж чадахгүй байна Үзсэн   1535 2015-03-16
  • ”Түмпэндэж” шидэх моод ҮСБХ-нд эргэн ирлээ (видео) Үзсэн   1359 2017-01-02
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.
    • Огноо: 2018-05-12
    • Бичсэн: Judi
    RI8OXT https://www.genericpharmacydrug.com
    • Огноо: 2018-04-18
    • Бичсэн: mike11
    C1URoz https://www.genericpharmacydrug.com
    • Огноо: 2017-05-20
    • Бичсэн: JimmiXzSq
    ksyhRn http://www.LnAJ7K8QSpkiStk3sLL0hQP6MO2wQ8gO.com