|

Мелани Трамптай адилхан болох гэж гоо сайханы 9 мэс ажилбар хийлгэжээ

АНУ-ын Техас мужид амьдардаг Клаудиа Сиерра гэх 41 настай эмэгтэй ерөнхийлөгч Доналд Трампийн эхнэр Мелани Трамптай адилхан харагдахын тулд нүүр болон биеийн хэсэгтээ 9 гоо сайхны мэс засал хийлгэжээ. Тэрээр хэдэн жилийн өмнө нэг залуутай болзоонд явахад болзоот залуу нь түүнийг хэдтэй болохыг асуужээ. Харин тэр зүгээр л жолооны үнэмлэхээ үзүүлсэн байна. Харин болзоот залуу нь түүнийг наснаасаа илүү хөгшин харагддаг гэж хэлсэн байна. Клаудиа үүнийг сонсоод өөрийн гадаад төрхөндөө итгэлтгүй болж, гоо сайхна мэс засалд орохоор шийдсэн байна.

Клаудиа АНУ-ын тэргүүн хатагтай Мелина Трампийг төгс харагддаг гэж боддог байсан учир түүн шиг болохоор шийдсэн байна. Тэрээр нүдний булчин өргөх, хацарны өөх соруулах, эрүүний хэлбэр засах, хөх, өгзөг өргөж томруулах, илүүдэл өөх соруулах, нуруу болон гуяны өөх соруулах зэрэг хагалгаануудыг хийлгэжээ. Ийм олон төрлийн хүнд гоо сайхны мэс ажилбаруудыг нэгэн зэрэг хийлгэх нь маш онцгой тохиолдол гэдгийг түүний эмч дурдсан юм. Клаудиа өөрийн энэ өөрчлөлтөндөө тун сэтгэл хангалуун байгаа бөгөөд "Хүмүүсийн шүүмжлэхийг би тооцож үзсэн. Хагалгаа хийлгэхээс өмнө эн тал дээр сэтгэлээ бэлдэж байсан учраас хүмүүсийн юу гэж хэлэх хамаагүй" гэж хэлжээ.
 

Б.Чандмань
 
Zuv.mn
926
  • Сэрдамба, жүжигчин Батаа нар дээрээсээ мөстэй ус асгууллаа Үзсэн   2468 2014-08-25
  • Эзнээ хүлээж буй 6600 орон сууц бий Үзсэн   1105 2016-12-06
  • Н.Мэргэн - Эрэгтэй уран нугараач - "Mongolia's got talent-2018" Үзсэн   1061 2018-10-08
  • Хөгжилтэй боксчин Үзсэн   1145 2014-08-22
  • ДОХ-тай тэмцэж буй Кончита Вурст танигдахгүй болтлоо өөрчлөгджээ Үзсэн   928 2018-09-14
  • Монгол Улс 2016 онд АСЕМ-г даргалахаар боллоо Үзсэн   1016 2014-10-21
  • Дээрмийн хэрэг үйлдсэн залуусыг эрэн сурвалжилж байна Үзсэн   1541 2016-01-08
  • Disney-н гүнжүүдийн ”Hip Hop” тулаан Үзсэн   899 2015-06-16
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.