|

ВИДЕО: "Дэлхийн мисс 2017" -д оролцох Ц.Энхжингийн танилцуулгыг хамгийн олон удаа үзжээ

"Дэлхийн мисс 2017" тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож буй Цэвээндашийн Энхжингийн видео танилцуулгыг 24 цагийн дотор 23 мянга гаруй буюу хамгийн олон удаа үзжээ.

Miss World тэмцээний зохион байгуулагчид албан ёсны Youtube сувгаараа оролцогчдын танилцуулгыг цацсан бөгөөд бусад орны гоо бүсгүйчүүдийн бичлэгүүд 100-6000 орчим үзэлттэй байгаа аж.

Hero Entertainment-ийн уран бүтээлчдийн хийсэн тус танилцуулгад Ц.Энхжин нүүдлийн соёл, ёс заншил, байгалийн гоо үзэсгэлэн, монгол ахуйгаа танилцуулжээ.

Ц.Энхжин аавтайгаа. Түүний аав Б.Цэвээндаш хоёр удаа Эверестийн оргилд гарч байсан билээ


"Дэлхийн мисс 2017" тэмцээн БНХАУ-ын Санья хотод ирэх сарын 18-ны өдөр болох юм.

Тиймээс энэхүү видеог LIKE дарж шэйрлэхээс гадна Mobstar аппликейшн ашиглаж саналаа өгч дэмжээрэй!

Mobstar аппликейшнийг татаж авах /playstore, appstrore/-> Facebook эсвэл Google хаягаар нэвтрэх-> Search хэсэгт Enkhjin Tseveendash гэж бичиж хайх-> Enkhjin Tseveendash хаяг гарч ирмэгц хуруугаа баруун тийш эргүүлэн саналаа өгөх.

Бусад орны гоо бүсгүйчүүдийн танилцуулгыг үзэхийг хүсвэл энд дарна уу.

А.Мишээл GoGo.mn
1865
  • Леонарда “Рианна надад таалагддаг” гэв Үзсэн   1593 2015-03-10
  • ОРТ сувгаар гарсан улсын хэмжээний арьс өнгөний үзэл: “Цагаан арьстнуудын төлөөлөгчид жартгар нүдтэнүүдтэй нэг ширээнд суух хэрэггүй” Үзсэн   2284 2014-12-26
  • Ука дахиад бут авлаа - DURING THE SUNSET Үзсэн   1217 2016-07-28
  • Dancing Queen Монгол хэлээр Үзсэн   4106 2014-07-15
  • Би Оюу толгойн гэрээг ийм гэрээ болчлоо гэж ойлгоод байна зөв үү? Үзсэн   1340 2015-10-14
  • Ухаант хүүгийн үлгэр HD Үзсэн   3549 2014-07-15
  • Кетти Периг өөртөө дурлуулж хормын дотор "Од" болсон "Аmerican idol 2018" шоуны халуухан оролцогч Үзсэн   898 2018-03-14
  • YOUTUBE хуудасны тухай СОНИРХОЛТОЙ баримтууд Үзсэн   1198 2017-07-08
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.