|

"Бушхүүгийн үлгэр" киноны Бушхүүгийн эхнэрийн дүрд тоглосон үзэсгэлэнт охин 38 жилийн дараа

1979 онд бүтээгдсэн "Бушхүүгийн үлгэр" МУСК одоо ч Монгол түмний сэтгэлд хоногшин үлдсэн сайхан бүтээлийн нэг билээ. Тус кинонд Бушхүүгийн эхнэрийн дүрийг бүтээсэн үзэсгэлэн гоо эмэгтэйг мэдэхгүй хүн гэж үгүй биз ээ.

Түүнийг Цэрэнчимэдийн Сайнсанаа гэдэг бөгөөд есдүгээр ангийн эгэл жирийн нэгэн охин хотын гудамжаар явж байтал нэгэн хүн "Чи миний кинонд яг тохирох охин юм" хэмээгээд түүнд кинонд тоглох саналыг тавьсан гэдэг. Тулгамдаж сандарсан охин "Та юун хүн бэ Би аав ээжээсээ асууя" хэмээн хариулж байжээ.

Энэ хүн бол "Бушхүүгийн үлгэр" киноны найруулагч Пүрэвийн Цогзол гэх хүн байжээ. Ийнхүү Монголд түмний сэтгэлд мөнхийн гоо үзэсгэлэнгээрээ хадгалагдаж үлдсэн "Бушхүүгийн эхнэр"-ийн дүр бүтэж байжээ. Тухайн үеийн залуус  "Бушхүүгийн үлгэр" киног үзэхээс илүүтэй түүний бүтээсэн дүрийг, гоо сайхан төрхийг нь харах гэж дахин дахин кино театрт очдог байсан гэнэ лээ. Харин Цэрэнчимэдийн Сайнсанаа үүнээс хойш ахин кинонд тоглоогүй бөгөөд одоо ОХУ-дахь Монголын ЭСЯаманд ажилдаг юм байна. 

Эх сурвалж: Seen.mn

1762
  • Цахилгаан шатны аймшиг Үзсэн   1846 2014-11-04
  • Оросын хүүхэлдэйн киноны дуу оруулагчид бодитоор дуу оруулсан сонирхолтой бичлэг Үзсэн   1243 2015-01-21
  • Миний Бодлоор 2014.12.18 Үзсэн   1479 2015-01-01
  • Хонины махан карритай хуурга хийх арга Үзсэн   1565 2017-07-31
  • Цензургүй яриа - УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр оролцлоо Үзсэн   1087 2019-04-02
  • Резин шиг уян налархай хөвүүн (photo, video) Үзсэн   1105 2015-04-01
  • Иргэдийн цахилгааны төлбөр дээр 1100₮ нэмж санхүүждэг МҮОНРТ ард иргэдийн төлөө үйлчилж чадахгүй байна Үзсэн   1535 2015-03-16
  • ”Түмпэндэж” шидэх моод ҮСБХ-нд эргэн ирлээ (видео) Үзсэн   1359 2017-01-02
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.