|

Брюс Лигийн суу домгийг батлах 20 баримт

Кунг-Фуг Холливудад авчирсан Брюс Ли кино од, тулааны урлагийн мастер, багш, гүн ухаанч, кинонайруулагч, Житкундог үндэслэгч юм. Шүтэн бишрэгчид нь түүний авъяасыг мөнхлөн үлдээсэн билээ.

 

 

 

1. Брюс Ли хөдөлгөөнөө хурдан болгохын тулд савхаар агаарт нисч буй будааг барьж авах дасгал хийдэг байв. Үзэгчдэд түүний хөдөлгөөнийг харуулахын тулд кинон дээр удаашруулж харуулдаг байсан гэдэг.

2. Тэрээр хүн гарын алгаа нээгээд хаах хооронд тэнд байсан зоосон мөнгийг нь аваад өөр зоос тавьж амждаг байв.

3. Брюс Ли хамгийн төгс бие бялдартай байсан. Хурууны үеүд нь хүртэл нүдэнд өртөхүйц булчинтай байсан нь зөвхөн нэг нотолгоо.

4. Түүний хөлийн хурд, хүч маш аймшигтай. Зогсож байгаа хүнийг өшиглөхөд яс нь шууд хугарахаар хүчтэй, хурдтай байжээ.

5. 1962 онд нэгэн халз тулаан дээр 11 секундын дотор 15 цохилт, нэг өшиглөлт хийж өрсөлдөгчөө буулгаж авч байжээ.

6. Брюс нэг гар дээрээ, бүр нэг хуруун дээрээ (долоовор) 50 суниаж чаддаг байв.

7. 1958 онд 18 настайдаа Хонгонгийн Ча-Ча бүжгийн аварга болсон юм.

8. Түүний нурууны 4-р үе гэмтэж мэдрэлгүй болжээ. Энэ бол ямар ч тамирчны замналыг төгсгөдөг гэмтэл. Гэвч Брюс Ли өөрийн аргаар өөрийгөө эмчилж, шаргуу хөдөлмөрлөсний эцэст эмнэлгээс гарч, урьд өмнөхөөсөө илүү хүчтэй болж чадсан байна.

9. Брюс Ли Жаки Чаныг санамсаргүйгээр нэг сайн цохиж авчээ. Жаки Чан жинтэй цохиулсан ч хариуд нь түүнийг тэвэрч авсан гэдэг. Тэрээр Брюс Лиг бишрэн шүтдэг байв.

10. Тэрээр Coca-Cola-г (лаазтай) хуруугаараа чичээд онгойлгодог байв. Тэр үед энэ ундааны лаазыг нимгэн ган төмрөөр хийдэг байжээ.

11. 15 мм зузаан банзыг хуга цохиж чаддаг Ли "Мод хариу цохилт хийж чадахгүй. Тиймээс би хүмүүстэй зодолдох дуртай” гэдэг байв.

12. Брюсийн хажуу тийш өшиглөлт маш хүчтэй. Тулааны урлагийн багш Жеймс Кобурнтай бэлтгэл хийж байхдаа 68 кг хүүдийг цөм өшиглөсөн гэдэг.

13. Тулааны нэрт мастер Чак Норрис "Тэр хамгийн чанга, өв тэгш бялдартай хүн. Түүнд ямар ч сул  тал байхгүй. Түүний бие бол цул алт” хэмээн тодорхойлжээ.

14. Брюс Ли пакистан бөх Агуу Гамаг шүтдэг байв. 50 жил барилдсан Гама хэзээ ч ялагдал хүлээж байгаагүй дэлхийн цорын ганц бөх юм.

15. Түүний хөшөө Боснийн Мостар хотод боссон юм. Брюс Ли "Бүх үндэстнүүд эв найртай амьдрах ёстой” гэж үздэг байжээ. Гэвч балмадууд энэ хөшөөг нураачихсан.

16. Брюс нударгач Мохамед Алиг шүтэн биширдэг байв. Түүний тулааныг үзэж, нударганых нь техник, цохилтыг уйгагүй судалдаг байлаа.

17. Тэрээр 32 насандаа өвчин намдаагч эмнээс харшилж нас баржээ.

18. Брюс хариу цохилтыг 0.05 секундэд хийж чаддаг. Энэ нь нэг тулаанд 50 өрсөлдөгчөө буулгаж авч чадах хосгүй чадвар ажээ.

19. Брюс Ли герман гаралтай. Ээж Грейс Ху нь католик шашинтай хагас герман (ээж нь герман) хүн байжээ.

20. Ип Ман Брюс Лид өөрийн тулааны урлагаа зааж өгчээ. Брюс Ли "Кунг-Фу бол зөвхөн хятад хүнийх. Гадаадынханд зааж өгөхгүй” гэж байсан ч хэлсэндээ хүрээгүй билээ.

Н.МӨНХЖИН

1353
  • Уучлаарай, цаг хэд болж байна Үзсэн   1436 2014-08-04
  • ТООТОО: ЦЭВЭР АРИУН СЭТГЭЛ ОЮУНААРАА ХУЯГЛАН ЗЭВСЭГЛЭХ ЦАГ НЬ ИРЛЭЭ Үзсэн   433 2019-02-12
  • Хүн сүргийг бий болгоход боловсрол саад болдог Үзсэн   1254 2014-10-29
  • Дуучин С.Сэрчмаа "Чи минь ирнэ" дуугаа шинэчилжээ Үзсэн   1273 2014-09-30
  • Буриадууд бууз чимхэлтийн Дэлхийн рекордыг тогтоолоо Үзсэн   4372 2014-12-26
  • Dunkirk жагсаалтыг тэргүүллээ Үзсэн   795 2017-07-27
  • Энэ ч бас нэг төрлийн чадвар шүү Үзсэн   989 2015-08-14
  • ПӨӨӨХ за ёстой эмэгтэй хүн ийм зүйлийг чадлаа гэж үүү??? Үзсэн   936 2016-03-29
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.