|

Америкийн шилдэг 10 дууны жагсаалтад “All I Want for Christmas” багтжээ

Дуучин Мэрай Кэрригийн "All I Want for Christmas” бүтээл нь анх удаа АНУ-ын шилдэг 10 дууны жагсаалтад багтлаа. Классик өнгө аястай, Зул сарын баярт зориулсан энэхүү дуу анх 1994 онд гарсан ч шилдэг дуунуудын жагсаалтад хэзээ ч багтаж байгаагүй аж. Эд Ширан, Бэйонси нарын "Perfect” дууны хувилбар уг жагсаалтыг эзэгнэсэн хэвээр байгаа бол Мэрай Кэрригийн баярын дуу ийнхүү 11-ээс 9 дүгээр байр хүртэл дээшилсэн юм.

Энэ талаар дуучин бүсгүй Billboard сэтгүүлд "Энэ бол Зул сарын гайхалтай бэлэг боллоо. Үнэндээ ийм зүйл болно гэж огтхон ч төсөөлөөгүй шүү. Гэхдээ энэ дууг минь Зул сарын баяр болгоноор уламжлал болгон сонсдог, энэ дуунд минь дуртай хүн болгонд талархлаа илэрхийлье. Хүүхэд байхдаа Casio даралтат хөгжим дээрээ үндсэн хэсгийг нь зохиож байсан энэ дуундаа би өөрөө ч маш их хайртай учир хэзээд зүрх сэтгэлээсээ дуулж байдаг шүү” хэмээн ярьжээ.

1083
  • Майкл Жордан vs Жимми Батлер Үзсэн   1258 2015-08-06
  • МӨРӨӨДЛИЙН ТЕАТР - ЯГ ТҮҮН ШИГ ХОШИН ШОГ 2018 Үзсэн   1359 2018-06-29
  • “МОНГОЛ ХҮҮХДИЙН АМИАР БАЯЧУУД ТОГЛОХ ЭРХГҮЙ” Үзсэн   1343 2018-03-23
  • Яг одоо Сибирт ... Үзсэн   891 2019-08-01
  • Айлгах төлөвлөгөө Үзсэн   2413 2014-07-23
  • "Game of Thrones"-ын жүжигчид бодит амьдрал дээр Үзсэн   1195 2017-08-19
  • Нохой машин барьдаг болсон байна цаана чинь Үзсэн   1844 2015-02-11
  • Зууны манлай дуурийн дуучин Х.Уртнасангийн дуулсан гайхамшигт 5 дуу Үзсэн   954 2019-02-04
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.