|

Э.Анужин: Би алдартай ДУУЧИН болох МӨРӨӨДӨЛДӨӨ заавал хүрнэ ээ

Хүүхэд гэлтгүй хүмүүс бүгд л дуунд  дуртай байдаг. Төрсөн цагаасаа л эхлэн ямарваа нэг юмны дуу авиаг сонсож, дагаж хэлж, дуулсаар л байдаг. Тэр ч бүү хэл дэлхий хэдий амар тайван, мөхсөн зүйл үгүй, бүгд аз жаргалтай байсан ч гэлээ дуу хөгжимгүй бол гунигтай шүү дээ.

UBS телевизээс жил бүр зохион байгуулдаг "Universe Best Songs” дууны уралдааны энэ жилийн буюу 10 дахь удаагийн наадмын тусгай байрын шагналт Э.Анужинтай хийсэн ярилцлагыг хүргэж байна.


YOLO: Чамайг дуучин Жесси Жэйн "Flashlight”  гээд дууг их хөөрхөн эвлэгхэн дуулснаар чинь хүмүүс цахим ертөнцөд илүүтэй мэддэг шүү дээ. Тэгвэл анх тэр дууг дуулах санаа чамд хэрхэн төрсөн бэ?
-Би анх тавдугаар ангиасаа буюу 11 настайгаасаа дуулж эхэлсэн. Хамгийн анх манай эгч Жэйси Жэйтэй хамтарч дуулсан гадаад хүмүүсийг харчихаад намайг дуулаад үз гэж анх зөвлөсөн юм.  Би ч гэсэн гадаад дуу дуулах сонирхолтой болохоор энэ дууг коверлож үзье гэж бодсон минь тэр л дээ. 

Энэ дууг дуулсны дараа маш их хүн үзсэн байна лээ. Би урам ороод л явсан. Уг дуунаас хойш дуучин Жейсон Дерулогийн "Want to want me” гэсэн хоёр дууг (алдартай дуучдын дууг коверлон дуулдаг апп) "Smule” аппликэйшнээр  дуулаад  фэйсбүүк хуудаснаа байршуулсан. Дээрх дуу маань ч бас их олон хүнд хүрсэн байсан.


YOLO: Universe best songs наадамд оролцсон талаараа дурсаач?
-Би уг тэмцээнд багаасаа л орохыг хүсдэг байсан. Анх орж байхдаа үнэхээр их айж бас сандарч байсан шүү. Гэхдээ ямарваа нэг зүйлийг хийх гэж байхдаа сандралаа бага ч гэсэн дарвал дуулах гэж байгаа дуу нь илүү тод өөрийнхөө хүссэн хэмжээгээр гардаг юм билээ.

1-р шатанд шүүгчдээсээ маш их урмын болон магтаалын үг сонссон. Харин 2-р шатандаа бага зэрэг шүүмжлэл авч шүүгчдийнхээ зөвлөгөөг 3-р шатандаа хэрэгжүүлэн 60-70-аад  оны дууг сонгон,  уг дуугаа дуулсны дараа шилдэг 12 оролцогчыг  шалгаруулах  тэр үед маш их айж айхын хажуугаар сандарч байсан шүү.

Эхлээд миний нэрийг дуудахад би дугтуйгаа задлаад уншсан. Тэр үед миний гар чичирчихсэн уншиж байсан гээч /инээв/. Тэгээд "Шилдэг 12-т шалгарсанд баяр хүргэе” гэж бичсэн тэр үгийг уншаад үнэхээр их баярласан. Анхныхаа жил ороод л  001 хувийн дугаартай болоод шилдэг 12 оролцогчидын нэг болсондоо маш их баярлан өөрийгөө үнэхээр "Азтай” юм аа гэж бодож байсан шүү /инээв/


YOLO: Universe best songs наадамд  дууны сонголт их чухал байдаг шүү дээ. Тэр талаараа хуваалцаач?
-Дууны сонголт бол яахын аргагүй чухал. Дуучин болгонд өөрсдийн гэсэн төрөл, хоолойнд нь тохирох дуу гэж байдаг. Миний шат бүрийн дууны сонголтыг "Nature sound” сургалтын төвийн Мөнгөнсүх  багш маань сонгож өгч байсан. Манай багш бол үнэхээр сайн багш шүү /инээв/.  Энэ дашрамд багшдаа маш их баярлаж явдгаа хэлмээр байна.   

YOLO: "Universe best songs" наадмын тусгай байранд шалгарч ОХУ-н Буриад Улсын гавьяат жүжигчин Б. Амархүүтэй хамтарч дуулсан "Дурлалын од” хэмээх дуу үзэгчдийн хүртээл болоод удаж байна. Уг дууг дуулах саналыг хэзээ авсан бэ?
-Гала тоглолтонд 4-р байрын шагналыг Б.Амархүү ах гардуулж байсан тэр үед өөрийнхөө зүгээс хамтран дуэт дуу гаргах болно гэж үзэгчдэд бас надад амлаад бид хамт есдүгээр сараас дууныхаа бэлтгэлд орж эхэлсэн. Энэхүү дуунд манай UBS телевиз гар бие оролцсон. Уг дууны аяыг Балхжав ах маань, үгийг Соёмбо ах зохиож өгсөн.

YOLO: Их гоё уран бүтээл болсон байна лээ. Ер нь дуучин Б.Амархүүтэй уран бүтээл гаргана гэж төсөөлж байсан уу?
-Төсөөлж байгаагүй ээ. Би ч Амархүү ахын дуу болгонд л дуртай байдаг байсан, шүтдэг хүнтэйгээ хамтран дуулах болсондоо үнэхээр итгээгүй шүү.

YOLO: Энэ дашрамд дараа дараагийн Universe best songs наадамд оролцохоор бэлтгэлээ хангаж буй өсвөр үеийнхэндээ зөвлөгөө өгнө үү?
-Оролцож байгаа хүмүүстээ хандаж хэлэхэд өөрийнхөө сандралыг маш сайн дарж, өөрийнхөө дуулах гэж буй дуугаа зоригтой гэгч нь дуулах хэрэгтэй. Бас ямарваа нэг тэмцээнд орж байхдаа заавал мэргэжлийн багштай орж байгаарай гэж зөвлөмөөр байна.

YOLO: Чи өөрийнхөө мөрөөдлөөс хуваалцаач?
-Өөрийнхөө дуулалтыг хөгжүүлэн Монгол улсдаа алдартай дуучин болохыг хүсдэг. Хэрвээ энэ мөрөөдөл минь биелвэл тэрнээс ч том мөрөөдөл бас бий /инээв/.

YOLO: Чи мөрөөдөлдөө хүрч чадна аа. Мөн өөрийнхөө цаг завыг ашиглан ярилцлага өгсөн чамд баярлалаа. Цаашдынх нь сурлага хөдөлмөр болон уран бүтээлийн өндөр амжилт хүсье.
-Маш их баярлалаа. Мөрөөдөлдөө заавал хүрнэ ээ.

YOLO.mn


1536
  • MiXX - Хаалгаа нээ /шинэ клип/ Үзсэн   1558 2014-08-16
  • Муусайн хөдөөнийхөөн араамандаа яажигнаарай Үзсэн   944 2014-11-10
  • Булчингаараа хөгжимдөгч /Видео/ Үзсэн   1563 2015-04-03
  • "Үнэ цэнэ" нэвтрүүлэг - Н.Энхболд Үзсэн   953 2016-06-04
  • NB & SALLY дуучин Баажий, Эркэ нар оролцжээ Үзсэн   1642 2014-12-01
  • Дандийгийн шинэ клип Тавтай морил Үзсэн   1745 2014-07-31
  • Трамп: Мэтгэлцээний өмнө Хиллари Клинтон сэргээшийн тест өгөх ёстой VIDEO Үзсэн   948 2016-10-17
  • Бичлэг: Монгол Улсад оршин суух гадаадын иргэдэд зориулсан санамж Үзсэн   895 2017-04-05
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.