|

Мэтью Рикар: Өөрийн гэрлийг ол /видео/

Эрдэмтдийн үзэж байгаагаар тэр дэлхийн хамгийн аз жаргалтай хүн. 1946 онд Францад төрж Парисын элитүүдийн дунд өссөн, өдгөө Буддын шашны лам Мэтью Рикар Pasteur институтыг төгсчээ. Одоогоор Балбад амьдарч байгаа тэрээр оюун санааны 10 ном гаргаж, хоёр кино хийсэн байна.

Хүн бүр л аз жаргалтай байхыг хүсдэг. Бурхны шашинд сэтгэлийн амар амгалангаа олсноор жинхэнэ аз жаргалдаа хүрдэг хэмээдэг. Тэгвэл Мэтью Рикар 50 жилийн турш судалж олсон аз жаргалтай байх хамгийн шилдэг 5 аргаа хуваалцжээ.

1.Санаа бүү зов. Зүгээр л аз жаргалтай бай

Амьдралд ямар нэг асуудал тулгарахад түүнээс гарах арга зам олдсон тохиолдолд тэрхүү арга замыг ашигла. Арга зам олдохгүй бол санаа зовоод ч нэмэргүй шүү дээ. Тиймээс тайвшраад өөр зүйлийн тухай бод.

2. Аз жаргалтай амьдралтай нэгэн бол

Эелдэг найрсаг байж, сэтгэлийн эрх чөлөө, амар амгалангаа эрэлхийлэх. Дасгал сургуулилт хийхгүйгээр чадварлаг төгөлдөр хуурч болохгүй. Үүнтэй адил сэтгэлийн тэнхээтэй байхад өөрийгөө дадуулах хэрэгтэй. Үүнд цаг хугацаа орно.

3. Өөрийн гэрлийг ол

Амьдралыг гэрэлтүүлэх гэрлээ олох нь хүн бүрт чухал. Ялангуяа залуу хүмүүст. Миний амьдралд юу хамгийн чухал вэ гэж өөрөөсөө асуу. Ингэж хүн бүр өөрийн гэрлийг олох хэрэгтэй. Гэрлийг чинь бадраах ямар нэг зүйл чамайг хаа нэгтэй хүлээж байгаа. Тиймээс үүнийгээ олоорой.

4. Бүгдэд аз жаргал хүсэх

Бусдад ч мөн аз жаргал хүсэх нь чухал. Бусдад аз жаргал түгээх арга замыг олоорой.

5. Бусдад туслах

Бусдад туслах нь цагаа үр бүтээлтэй өнгөрүүлж буй хэрэг болдог.

830
  • ХУРИМЫН ХӨГЖИЛТЭЙ БҮЖИГ - FIRST Үзсэн   2671 2014-07-30
  • Halloween-ий айлгах төлөвлөгөө Үзсэн   1457 2014-10-22
  • Танайд хоноё: Хурандаа, Яруу найрагч Л.Гаваасүрэн-Хөгжмийн зохиолч Д.Цэцэрлэг Үзсэн   1330 2017-03-21
  • “Зуны зугаа” хөгжмийн тоглолтын үеэр гурван иргэн хутгалуулж, эмнэлгийн тусламж үйлчилгээ авчээ Үзсэн   425 2025-06-02
  • 10 минутын Lava cake хийх арга /Бичлэг/ Үзсэн   2485 2015-03-31
  • Тарвага VS Нохой хоёрын зодоон Үзсэн   4103 2014-07-19
  • Энэ улиралд гарсан загварын 10 шилдэг богино хэмжээний кино Үзсэн   1101 2016-12-02
  • Монгол дуучид зүгээр цаашаа шүү гэнэ ээ /бичлэг/ Үзсэн   2038 2014-08-08
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.