|

Ганцхан шөнийн дотор алдаршсан тарган бүсгүй VIDEO

180 кг жинтэй энэ америк бүсгүй "Илүүдэл жинтэй хүн шоу бизнест амжилт олж чадахгүй" гэсэн тогтсон үзэл бодлыг өөрчилж чадлаа. "Тарган бүжигчин" хочтой Уитни Тор төрөлхийн хөгжилтэй, сэтгэл татам зан төрхтэй, ер бусын уян хатан биетэй нэгэн. Уитни "Амьдрал миний хүслийг биелүүлэх зугаатай арга сонгож авсан" гэж ярьж байна.

Уитни Тор багын их гоолиг, туранхай биетэй, сургуулийнхаа алдартай бүжигчин байжээ. Гэтэл дааврын өвчнөөс болж тэр богинохон хугацааны дотор тарган, өөхлөг болж хувирлаа, ямар ч хоолны дэглэм, биеийн дасгал хийгээд нэмэргүй.

Бүсгүй турахын тулд маш их хүчин чармайлт гаргаж байсан ч нэмэргүй буцаад таргалж байлаа. Ингээд тэр өөрчлөгдсөн амьдрал, биедээ дасахын тулд блог хөтөлж эхэлжээ. "Яагаад тарган хүмүүс өөрийн энэ дутагдалтай талд хэт ач холбогдол өгдөг юм бол? Тэгээд түүгээр өөрсдийн бүтэлгүйтэл, идэвхгүй байдлаа зөвтгөж байна" гэж Уитни бичиж байлаа.

Уитни өөрийн блогтоо бүжиглэж байгаа бичлэгээ хавсаргах болжээ. "Тарган охин бүжиж байна" гэсэн түүний бичлэг олонд таалагдаж, маргааш нь тэр алдартай нэгэн болоод сэрэв. Зөвхөн эхний ганц жилд 7 сая хүн бичлэгийг нь үзсэн байна.

"Чи нийгмийг өөрчилж чадахгүй юм чинь өөрийгөө өөрчил гэж аав маань надад хэлдэг байсан. Харин намайг амжилтад хүрсний дараа тэр "Уитни чи үнэхээр дэлхийг өөрчилж чадах юм байна" гэсэн. Энэ бол миний амьдралын хамгийн чухал мөч байлаа" гэж Уитни дурсч байна.

"Woman" сэтгүүлд ярилцлага өгөхдөө Уитни "Би фунт фунтээр таргалах тусам өөрийгөө улам үнэгүйдэж байгаагаар мэдэрдэг байсан. Хамгийн хэцүү нь энэ бүхнийг яаж даван туулах, зүгээр л гадна үзэмжийн оронд хорвоо дэлхийд юуг санал болгохоо мэдэхгүй байлаа" хэмээжээ.

Уитни "Би одоо өөрийн биед урьд урьдынхаас илүү хайртай. Нүцгэн биеэсээ айхаа больж, өөрийгөө гоё, сайхан гэж бодох болсон. Одоо би хүссэнээ идэж байгаа. Илүүдэл жингээ ялж чадаагүй хойно би түүнтэй найзалсан даа" гэж өгүүлэв.

Уитни Тор маш их бүжиглэдэг, энэ нь түүнд баяр хөөр бэлэглэж, хамгаалалт болдог гэнэ.

Сэтгүүлч "Тарган, аз жаргалтай эмэгтэйг хараад хүмүүс тэвчиж чаддаггүй гэж та хэлсэн дээ?" гэж асуухад Уитни Тор "Тарган хүмүүс зөвхөн өрөвдөх сэтгэл, үзэн ядалтыг төрүүлдэг өчүүхэн улс гэж ихэнх нь боддог. Иймээс аз жаргалтай тарган хүнийг яагаад ч юм сөргөөр  хүлээж авдаг" гэж хариулав.

"Би ичиж зовж амьдралынхаа 10 жилийг алдсан... Өөрийгөө өрөвдөхөө больж, амьдралаа өөрийн хяналтад авсны дараа бүх зүйл өөрчлөгдсөн гэдгийг би мэднэ. Хамгийн гол нь би энэ гарагийн бусад хүн шиг эрүүл, аз жаргалтай байх эрхтэй гэдгийг би ойлгосон. Үүнд итгэтэл их хугацаа өнгөрсөн дөө" гэж америк бүсгүй ярилаа.

Бүжигчин Уитни Тор "Хэрэв би таргалаагүй бол гадаад өнгө үзэмжээ надад үнэ цэнэ нэмдэг зүйл гэж үзэх байсан байх. Харин гадаад дүр төрх маань эргэн тойрны хүмүүст үнэ цэнээ алдсан дараа би дотогшоо, өөрийгөө гүн харах хэрэгтэй болсон юм.
Би хангалуун амьдралтай, харьцангуй царайлаг, цагаан хүүхэн байхдаа ямар ч цөөнхөд багтаж байгаагүй. Харин нийгэмд харь гэж тооцогддог бүлэгт багтсаны дараа өөрийгөө бусад хүний оронд тавьж сурсан. Энэ ашигтай шүү" гэж сэтгэлээ уудлав.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

www.mnews.mn

 

1523
  • Цензургүй Яриа - Н.Нацагням Төрийн соёрхолт инженер..... Үзсэн   1013 2017-04-04
  • Нүүр будалтын гайхамшиг гэрэл сүүдэр тавьж минутын дотор шөвгөр нүүртэй болцгооё Үзсэн   1180 2015-06-15
  • Дэлхийн хамгийн анхны 360 градус эргэдэг киног хойд Солонгост бүтээжээ Үзсэн   2175 2015-07-21
  • Kpис Полын гайхалтай нэгэн түүх Үзсэн   1074 2015-11-03
  • Тоглодог, иддэг бялууг Батбайгаль танд барьж байна Үзсэн   1182 2014-10-25
  • Түвдийн залуужуулах 5 дасгал Үзсэн   6249 2015-06-23
  • Mede - Миний тэнгэрт чи Үзсэн   892 2016-09-19
  • Хөлбөмбөгийн талбайд гарсан хөгжилтэй агшинууд Үзсэн   1263 2015-08-10
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.