|

Сэлэнгийн АН “халуунтай” байна

Монголын хоймор нутаг Сэлэнгэд идэр  гурван есийн жавар ид тачигнасан энэ өдрүүдэд тус аймгийн Ардчилсан намын хороонд даргын төлөөх халуурал эрч хүчээ авч байгаа тухай мэдээлэл байна.  Тодруулбал, тус аймгийн  Сүхбаатар сумын АН-ын дарга  Д.Баянмөнхөд хариуцлага тооцож огцруулсны араас Үндсэн дүрэмд заасны дагуу тус намын хорооны даргын нөхөн сонгууль явуулах юм байна. Гэвч энэ сонгууль тойрсон эрх ашгийн тэмцэл  угаас эв нэгдэл тааруу энэ намынханд гал дээс тос нэмсэнтэй адил  болоод байна.

Асуудлын гол нь энд жирийн гишүүд нь шударга ёсыг нэхэж шаардаж байгаа бол намын эрх мэдэлтнүүдийн зүгээс өөрийн хүнийг дарга болгох ашиг сонирхол нь ардчиллыг анархизм болгож  хувиргаад байгаа ажээ. 

Өнгөрөгч амралтын өдрүүдэд болсон нөхөн сонгуулийг тойрсон үйл явдлын бичлэгээс харахад Сэлэнгэд АН-ын дарга С.Эрдэнэ, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд, Ерөнхийлөгчийн зөвлөх Д.Үүрийнтуяа нар орон нутгийн намын хорооны ажилд хөндлөнгөөс оролцож, өөрийн хүнийг тэнд сонгуулахаар хүчилж байгааг  жирийн гишүүд нь  хүчтэй эсэргүүцжээ.  АН-ын дээрхи гурван эрх мэдэлтэн тэнд өөрийн хүнээ гаргахын тулд бусад нэр дэвшигчдийг гэмт буруутайд тооцож прокурор, цагдаа нарыг  хүртэл улстөрд татан оролцуулж байгаад гишүүд шүүмжлэлтэй ханджээ. Ийм жижиг сонгуульд прокурор "том” тодорхойлолт гаргаж өгч байгаа нь "ашиг  сонирхлын зөрчил” гэж үзэж байгаагаа тэд энэ үеэр илэрхийлсэн байна.

Сэлэнгийн нөхөн сонгуулийг явуулж, тэнд үүсээд байгаа асуудлыг зохицуулахаар АН-ын төв аппаратыг төлөөлөн Баянгол дүүргийн Засаг дарга асан хуульч Д.Оросоо болон  Б.Энхбат нарын нөхдүүд Сэлэнгэд очжээ. Энэ хоёр эрхмийн хувьд хоёулаа АТГ-ын дэргэдэх орон тооны бус Олон нийтийн зөвлөлийн гишүүд юм. Яахаараа АТГ-ын сонгуульт эрхмүүд тйишээ дөрөө харшаад байгаа нь бас анхаарал татах асуудал. Харамсалтай нь тэд тэнд асуудлыг зохицуулахын оронд ам руугаа "алгадуулаад” эргэж ирсэн гэнэ. Сэлэнгийн АН-ын зарим гишүүд тэднийг "Та өнөөдөр АН-ын хуульч. Яг  та нар шиг хуульчаас болж Монголд өнөөдөр шударга ёс тогтохгүй байгаа юм”  гэсэн хатуухан анхааруулгыг Д.Оросоод хаягласан байна.  

Сэлэнгийн АН-ын гишүүд намаасаа шударга ёсыг нэхэж "С.Эрдэнэ Монголын 21 аймгийг Баянгол шигээ бодох хэрэггүй” гэдгийг уламжлахын хамт Монгол улсын хууль намын дүрмээс дээгүүр байдгийг сануулжээ.   

Ингэж намын ажилд хэн нэгний эсвэл хэсэг бүлгийн эрх ашгаар хандах нь  намын шинэчлэлт бус, намын  эв нэгдлийг ингэж хангахгүй  гэдгийг хэлж байгаа юм.

Ер нь Сэлэнгэ амйгийн АН-ын анхан дунд шатны хороог өөрийн хүнээр бүрэлдэүүлэхийг АН-ын дарга С.Эрдэнэ бүр анхнаасаа зорьж зүтгэж байсан билээ.

Тухайлбал, 2017 онд С.Эрдэнийн ойрын хүн Д.Үүрийнтуяа тус намын АН-ын даргад өрсөлдсөн ч ялагдсан бөгөөд  мөн Баянгол дүүргийнхэн Сэлэнгэд очиж санал өгсөн гэх мэтээр дотоод сонгуультай холбоотой гомдол  гарч байсан билээ.  Тэр бүтэлгүйтсэн санаархал  одоо ч үргэлжилж байгааг Сэлэнгэд болж байгаа өнөөгийн үйл явдлууд гэрчилж байна.

Г.Ханболор

zaluu.com


 

1076
  • Хар "PR" нь ичгүүргүй ,бохир заваан байх тусмаа их Сайн.... Үзсэн   1011 2016-06-07
  • "Үнэн худлын дэнс" нэвтрүүлэгт Хуульч, Гэр бүл судлаач Л.Нарантуяа Үзсэн   2172 2015-06-17
  • Дасгалжуулагч нь 18 настай охиныг дарамталж, гавьяатыг гадаадад явуулжээ Үзсэн   1302 2019-09-09
  • Prius VS Chevelle SS /Амьдралынхаа 37 секундийг үрвэл үр хэ хэ/ Үзсэн   1020 2017-07-27
  • "Victoria's Secret"-ийн сахиусан тэнгэрүүд Шанхай хотноо /бичлэг/ Үзсэн   1323 2017-12-08
  • Төрсний дараа нандин газрын гоо сайхнаа бүү алдаарай Үзсэн   1819 2016-03-14
  • Т.Баярхүү: Хөгжлийн банкны асуудлыг зөв шийдвэл системийн өөрчлөлт болно, чадахгүй бол ээлжит зодоон л болно Үзсэн   1053 2022-02-15
  • Япон дахь Монгол залуусын бүжгийн флаш моб /Видео/ Үзсэн   1756 2015-03-12
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.