|

Э.Дөлгөөн: Ямар хүмүүс нь шигшээ багийн нэр дээр улсаас цалин аваад байгааг дарга нараас асуумаар байна

ФИБА 3х3 Ази тивийн аварга шалгаруулах сагсан бөмбөгийн тэмцээнд Улсын шигшээ багийн тамирчин Э.Дөлгөөн багаараа аваргын алтан медалийг авсан билээ. Тэрээр баг хамт олноороо Монгол улсаа төлөөлөн олон улсын 3х3 сагсан бөмбөгийн дэлхийн тэмцээн уралдаанд оролцож, шагналт байранд олон удаа шалгарсан. Мөн шигшээ багийн тамирчид Дэлхийн аварга шалгаруулах 3х3 сагсан бөмбөгийн тэмцээнд оролцох эрхээ авсан ч Спортын төв ордондоо бэлтгэл сургуулилтаа хийж чадахгүй байгаа бөгөөд өмнө нь өөрсдөө бэлтгэл хийх зааландаа мөнгө төлдөг байжээ. Түүнчлэн шигшээ багийн тамирчид улсаас ямар ч цалин хөлс авдаггүй аж. Энэ талаар шигшээ багийн тамирчин Э.Дөлгөөн "Ямар хүмүүс нь шигшээ багийн нэр дээр улсаас цалин аваад, ямар нь өөрсдөө мөнгөө төлөөд бэлтгэл сургуулилтаа хийгээд Монгол улсынхаа нэрийн өмнөөс тоглоод байгааг дарга нараас асуумаар байна"  гэж хэллээ.
 

1279
  • Эрчүүдээ гэж... /хахаха/ Үзсэн   4648 2015-03-23
  • 2014-05-18-нд болсон цаг уурын сонирхолтой үзэгдэл /video/ Үзсэн   2150 2014-10-05
  • 60 minutes of Just for Laughs 2 ! Үзсэн   14397 2014-07-19
  • Д.Хонгорзул - Зоримог бүсгүй | 1-р шат | Дугаар 8 | Авьяаслаг Монголчууд 2016 Үзсэн   1180 2016-10-24
  • Хошин шогийнхны хөгжилтэй рекламууд Үзсэн   1083 2017-07-20
  • Гайхалтай бас аюултай үзүүлбэрүүд Үзсэн   1717 2014-12-26
  • Нүхэнд унасан баавгайг эксковатор ашиглан суллажээ /бичлэг/ Үзсэн   1251 2016-11-29
  • Инээд халддагаа гэж хаха Үзсэн   1255 2015-07-29
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.