|

Адель 142 сая фунт стерлинг олжээ

Дуучин Адель дэлхийн хамгийн амжилттай яваа дуучдын нэг билээ. Тэрээр сүүлийн хэдэн жил дараалан хамгийн өндөр орлоготой эмэгтэй дуучдын жагсаалтын дээгүүр бичигдэж буй. Зарим жил тэргүүлж байсан удаатай. Тэгвэл одоо байр сууриа бага зэрэг алдсан ч орлого нь их хэвээр байгаа юм. 

Хамгийн сүүлд нэг жил гаруй хугацаанд үргэлжилсэн аялан тоглолтынхоо явцад Адель 142 сая фунт стерлинг олсон гэнэ шүү. Аялан тоглолтын хүрээнд тэрээр Европ, Хойд Америк болон далайн орнуудад 121 удаа тоглолт хийсэн аж. Гэхдээ энэ мөнгө бүгд Аделийнх биш. 

Мөнгөний дийлэнх хэсгийг тоглолтыг зохион байгуулахад болон ирээдүйн төслүүдэд нь зориулжээ. Харин Аделийн цэвэр орлого 42 сая фунт стерлинг болсон гэнэ. Адель тун удахгүй тайзаа дахиад л орхино гэж нэг бус удаа хэлсэн. Гэхдээ тэр хэсэг хугацаанд л тайзаа орхино гэдэг нь тодорхой болжээ. 
 

1835
  • Майкл Жордан vs Жимми Батлер Үзсэн   1258 2015-08-06
  • МӨРӨӨДЛИЙН ТЕАТР - ЯГ ТҮҮН ШИГ ХОШИН ШОГ 2018 Үзсэн   1359 2018-06-29
  • “МОНГОЛ ХҮҮХДИЙН АМИАР БАЯЧУУД ТОГЛОХ ЭРХГҮЙ” Үзсэн   1343 2018-03-23
  • Яг одоо Сибирт ... Үзсэн   891 2019-08-01
  • Айлгах төлөвлөгөө Үзсэн   2413 2014-07-23
  • "Game of Thrones"-ын жүжигчид бодит амьдрал дээр Үзсэн   1195 2017-08-19
  • Нохой машин барьдаг болсон байна цаана чинь Үзсэн   1844 2015-02-11
  • Зууны манлай дуурийн дуучин Х.Уртнасангийн дуулсан гайхамшигт 5 дуу Үзсэн   954 2019-02-04
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.