|

Samsung компанийн Galaxy S9/S9+ загваруудтай ТАНИЛЦ

 

Өнгөрсөн шөнө Samsung компани энэ оны жишиг загварууд болох Galaxy S9/S9+ утаснуудаа танилцууллаа. Гадна төрх нь өмнөх хувилбартай ижил боловч маш олон үзүүлэлт болон хурууны хээ уншигчийн байршил өөрчлөгдсөн зэргээрээ арай ялгаатай болжээ.


Камер:

Samsung анх удаа S загварын гар утсаа хос камертай бүтээлээ. Зарчмын хувьд Galaxy S9+ загварын камер нь өнгөрсөн онд худалдаанд гарсан Samsung Note 8 загварынхтай адил болсон байна. Нэг камер нь өргөн өнцгийн, нөгөө камер нь телефото бөгөөд нэгэн зэрэг хос зураг авах, алслал өндөртэй зураг авах сонголтууд нэмэгджээ.

Гэхдээ үүнээс гадна компани "Хос өрц” хэмээх шинэ горимыг танилцуулсан юм. Үүний ачаар нэг камер нь f/2.4 болон f/1.5 хэмжээгээр өрцөө нээж чадна. Ийм өргөн өрцтэй өөр гар утас одоогоор зах зээл дээр байхгүй.

Өрц нь механик ажиллагаатай бөгөөд автомат горимд утас орчны гэрлээс шалтгаалан f/2.4 эсвэл f/1.5 байхыг шийдэх бол мэргэжлийн горимд хэрэглэгч энэ хоёр өрцний нэгийг сонгож зураг авч болно.

Эдгээрээс гадна Galaxy S9/S9+ загварууд секундэд 960 кадрын хурдтай удаашруулсан бичлэг хийх чадалтай болжээ. Өмнөх загвар нь секундэд 240 кадрын хурдтай удаашруулсан бичлэг хийх чадалтай байсан бол энэ удаад 4 дахин удаашруулсан бичлэг хийж чаддаг болсон байна.

AR Emoji

Камертай холбоотой өөр нэгэн шинэчлэлт нь AR Emoji юм. Apple компанийн Animoji-той адил зарчмаар ажиллах энэхүү горим нь зөвхөн хэрэглэгчийн царайны хувирлыг гаргаад зогсохгүй, яг царайтай нь ижил дижитал хуулбарыг дүрсэлж, мессежээр илгээх боломжтой болгожээ.

Хэрэглэгч өөрийнхөө зургийг авч, үсний засалтаас эхлээд олон зүйлийг өөрчилж болох бөгөөд S9/S9+ загварууд автоматаар мессенжер аппликейшнүүдээс ашиглаж болох жагсаалтыг үүсгэнэ.

Bixby

Samsung-ын дижитал туслах гурван шинэ чадвартай болжээ. Нэгдүгээрт шууд орчуулга, хоёрдугаарт нүүр будалт, гуравдугаарт хоол. Шууд орчуулгын хувьд Google Translate-д суурилсан учраас зураг дээрх бичгийг шууд орчуулж чадна. Хамгийн гол нь гар бичмэлийг орчуулж чаддаг болжээ. Зөвхөн латин үсэг гэлтгүй Хятад ханзыг хүртэл орчуулж чаддаг болсон байна.

Нүүр будалтын хувьд бусад Андроид аппликейшнүүдийн нэгэн адил хэрэглэгчийн нүүрийг таньж, дижитал нүүр будалт хийх бөгөөд хэрэглэгч шууд аппликейшн дотроос гоо сайхны бүтээгдэхүүн худалдан авах боломжтой болжээ.

Эдгээрээс гадна Bixby камерт харагдаж буй хүнсний бүтээгдэхүүний калорын хэмжээг тодорхойлдог болсон явдал юм. Үүний өмнөх хувилбар нь Note 8 загварт нэвтэрч байсан бол одоо Galaxy S9/S9+ загварууд мөн ингэж чаддаг болсон байна.

БУСАД

Samsung компани шинэ загварын утаснуудынхаа урд болон доод хэсэгт стерео чанга яригч суурилуулсан нь өмнөх хувилбараас 1,4 дахин чанга дуугаралттай болжээ. Нүүрэн талд байрлах 8 мегапикселийн камер болон нүдний торлог бүрхэвч таних мэдрэгч зэрэг нь сайтар харахгүй л бол анзаарагдахааргүй болсон байна.

Snapdragon 845 CPU-тэй бөгөөд S9 загвар нь 4GB RAM, S9+ загвар нь 6GB RAM-тай аж. Харин дэлгэцийн хэмжээ нь өмнөх загваруудтай адил 5,8-6,2 инч, батарей нь 3000-3500mAh багтаамжтай. Аль аль нь ус, тоосны хамгаалалт, утасгүй цэнэглэх технологийг дэмждэг.

Samsung компани гуравдугаар сарын 2-ны өдрөөс урьдчилсан захиалга авч, гуравдугаар сарын 16-ны өдрөөс хэрэглэгчдийн гарт хүргэж эхлэх юм байна. Үнийн хувьд S9 загвар 719 ам. доллароос, S9+ загвар 839 ам. доллароос эхлэх аж.

Эх сурвалж: BusinessInsider, Engadget, TheVerge

Сэтгүүлч А.Ихсанаа 


1435
  • ШИНЭ КЛИП: Баярцэцэг & old school- Сарнай цэцэг Үзсэн   689 2022-03-10
  • Т.Чимгээг эрүүдэн шүүсэн бичлэг Үзсэн   633 2021-03-11
  • Жүжигчин Кристен Стюарт Диана гүнжийн дүрд тогложээ Үзсэн   489 2021-08-27
  • “Дүрвэгсдийн жимээр” баримтат киног бүрэн эхээр нь хүлээн авч үзнэ үү Үзсэн   1366 2017-01-05
  • Хүн харагдаж байгаа шигээ байдаггүй юм Үзсэн   975 2016-01-22
  • Монголын танкчид танкийн биатлоны дэлхийн аваргад оролцож буй бичлэг Үзсэн   1605 2014-08-07
  • 2014-07-18-н 14:10 цаг Энхтайваны гүүрний баруун талын Обуд дугуй, 470&570 SERVICE засварын газрын гаднаас машинаас гар цүнх хулгайд алдлаа УТАС : 95753907, 98221085 Үзсэн   1897 2014-07-19
  • Нялх хүүхэд Нохой хоёрын тэмцэл буюу Хөөрхөнүүдийн тулаан Үзсэн   1414 2014-08-12
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.