Дэлхий нийтийн анхаарлын төвд байгаа асуудал бол Ойрхи Дорнодын Сири улсын иргэний дайн юм. Сири улсад иргэний дайн үргэлжилж байгаагийн улмаас мянган мянган гэм буруугүй хүмүүс, тоолж барамгүй бяцхан хүүхдүүд өлсгөлөнд нэрвэгдэж, бөмбөгдөлтөнд өртөж амь үрэгдсээр байна. Энэ тухай дэлхий нийт мэдэж байгаа ч анхаарал хандуулахгүй байгаа нь олон хүний сэтгэлийг зовниож буй юм. Сүүлийн өдрүүдэд дайны хөлд нэрвэгдсэн Сири охины бичлэг олон хүний анхаарлыг татаад байна. Сири бяцхан охины цөхрөлийн үгийг доор сийрүүлбэл:


"Бид жаахан ч гэсэн хоол идэхийг хүсэж бна.
Биднийг энэ гай зовлонгоос авраач дэ.
Тэд өдөр бүр их буугаар буудаж бна.
Бид газар доор хорогдож нуугдаж бна.
Бид гарахаасаа айдаг.
Ямар гээчийн амьдрал вээ энэ чинь 
Бид цөхөрч гүйцэж байна.
Бидэнд уух ус ч байхгүй.
Өдөр бүр бид газар доор унтаж бна.
Энэ биднийг өвтгөж зовоож бна.
Бидэнд ямар ч хөнжил байхгүй.
Хэрэв бид хөнжил дэр олохоор гарах юм бол биднийг бөмбөгдөнө.
Та нар энд юу болоод бгааг мэдэж бна уу
Магадгүй Башар чамайг Бурхан шийтгэх байх.
Энд зөвхөн хүүхдүүд өлбөрч үхэж бна.
Чи биднээс юу хүсээд бгаа юм бээ
Хүмүүсээ бид зөвхөн энх тайван болон хамгаалалт л гуйж бнашдэ.
Арабын Нэгдсэн Улс биднийг хамгаалахгүй нь.
Яагаад Орос Улс биднийг бөмбөгдөхийг Сирийн дарангуйлагч нарт зөвшөөрөөд бгаа юм бээ.
Дэлхий даяараа биднийг хог шиг хаячихлаа. Бурханаас бусад нь бүгд биднийг орхилоо" .......хэмээн уйлж аврал хүсчээ... 


Эх сурвалж: Seen.mn