Дугуйгаар аялагч герман бүсгүй Анне Вествордз Монгол оронд аялж байх хугацаандаа мэдэрсэн аймшигтай зүйлсийн талаар өөрийн блогтоо бичиж ил болгосон билээ. 

Түүний "Монголын аймшиг" хэмээх нийтлэлд Монголын 12 настай хөвгүүнээс 60 хүртэл насны бүхий л эрчүүд ганцаар аялагч Анне Вествордзоос ямар нэгэн байдлаар сексийн тухай асууж, түүнтэй унтахыг оролдож байсныг дэлгэрэнгүй өгүүлсэн юм. Энэхүү нийтлэлийн дор ижил зовлон амссан эр, эм олон аялагчид түүхээ бичсэн нь харамсмаар! Харин түүний ийнхүү бичсэн зүйл Монголын сошиалд ч ил болж олонхи эрчүүд Анне Вествордзийг худлаа зүйл зохиож бичсэн зэргээр эрс үгүйсгэсэн бол харин Монгол эмэгтэйчүүд түүний бичсэн зүйлийг үгүйсгээгүй юм. Харин ч өөрсддөө тохиолдсон адил зүйлсийн талаар жишээ болгон бичжээ. Тэгвэл дугуйгаар аялагч Анне Вествордз жишээ болгож Мөрөн хот орохоор явган алхах замдаа мотоциклтой залуутай таарч Мөрөн эсвэл Цагааннуур сумруу сундалж явахаар болсон боловч өнөөх Монгол залуу:
- Ганц тэвэрчихье л дээ хэмээн дайрахад бүсгүй:
- No no хэмээн цааш алхаж буй хэсгийн видео бичлэгийг хийж олон нийтэд ил болгожээ. 



www.Dorgio.mn