|

Солонгос кинонд гол дүр бүтээсэн Б.Билгүйтэй гэж хэн бэ?

Загвар өмсөгч Б.Билгүйтэй энэ сарын 21-нд Зайсан Хиллд байрлах Prime CinePlex кино театрт нээлтээ хийх Солонгосын J&B продакшны бүтээл "Хар бороо” уран сайхны киноны гол дүрд тогложээ.

Тэрбээр өмнө нь Монгол улсын усан спортын шигшээ багийн тамирчин байсан бөгөөд 2013 онд Бангкокийн их сургуулийг програм хангамжийн мэргэжлээр төгсжээ.

Загварын салбарт 2010 оноос хойш өнөөг хүртэл Тайланд болон Азийн зарим оронд моделиор ажилласны дотор BMW, Toyota, Yamaha зэрэг олон томоохон брэндтэй хамтран ажиллажээ. Түүнчлэн 2012 онд Олон улсын шилдэг эрэгтэй загвар өмсөгч шалгаруулах "Manhunt international 2012” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож, шилдгээр шалгарч байсан удаатай юм.

"Хар бороо” кинонд тэрбээр Чингүүн хэмээх Монгол залуугийн дүрд тогложээ. Киноны үйл явдлаас дурдахад Солонгос улс руу гэр бүлээ тэжээж, мөнгөний төлөө хар ажил хийхээр явдаг бүлэг хүмүүс байхад, Солонгос мөрөөдөл тээн, ирээдүйнхээ сайн сайхны төлөө хөгжингүй улс хэмээн зорьдог хэсэг ч бий.

Тэдний нэг нь Солонгосын томоохон их сургуулийн докторантад суралцаж байгаа Чингүүн юм. Түүний ур чадварыг сайшаасан багш нь нэгэн корпорацийн ерөнхийлөгчид Чингүүнийг ажилд авахыг санал болгоно.

Чингүүний Солонгос мөрөөдөл биелж, амжилттай бизнесмэн болж чадах эсэх нь зөвхөн түүний сонголтоос хамаарна. Гэмт хэрэг, мафийн бүлэглэлийн эсрэг Монгол залуучууд хэрхэн амиа хайрлалгүй сөрж зогссон тухай энэхүү кинонд өгүүлэх аж.

1018
  • "Гурван охин" хамтлагийн шинэ клип: Чамаас би /ВИДЕО/ Үзсэн   1153 2016-09-06
  • Аллигатор яст мэлхийн хазалтын хүч Үзсэн   1378 2015-09-15
  • Хүний тухай сонирхолтой 99 баримт Үзсэн   1249 2019-01-08
  • Петровис болон Тэс Петролиум хар өнгөтэй бензин зарсан уу? Үзсэн   1034 2018-06-04
  • Голландын охидын “Адам” хамтлагийн нэгэн зэрэг дур тавьж буй МТV видео Үзсэн   4310 2014-10-05
  • Ж.Энхбаяр: УИХ авлигаас ангид гэдгээ нотлох ёстой /видео/ Үзсэн   1071 2015-10-30
  • Нууц эрхтэндээ шивээс хийлгэж буй бүсгүй Үзсэн   2408 2016-01-05
  • ВИДЕО: COVID-19 цар тахлын үеийн Ялалтын баяр Үзсэн   884 2020-05-11
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.