|

Тайландын үхэл мэдрүүлэх кафе хүмүүст ухаарал хайрлаж байна

 

Бид бүгд үхэл ямар байдаг бол гэж гайхдаг. Тэгвэл бидний энэ сониуч занг дарах шинэ кафе Тайландын Бангкок хотноо нээгдээд удаагүй байна. "Kid-Mai Death” хэмээх энэхүү кафед зочилсон хүмүүс оршуулгын ёслолоо хуурамчаар зохион байгуулж, авсанд хэвтэж үзэх юм. Эргэн тойронд өвчин зовлон, үхэл хагацал, хөгшрөлт зэрэг үгс хаа сайгүй бөгөөд оршуулгын цэцэгсээр дүүрэн байх ажээ.

Сонирхолтой нь, авсанд гурван минут орчим хэвтэж үзсэн үйлчлүүлэгчид кафейн цай, хоолны багцаас 20 бахтын хөнгөлөлт авдаг гэнэ. Аймшгийн гэмээр ийм орчноос хүмүүс зугтах нь бүү хэл, харин ч таатай үйлчлүүлэх болсон ажээ. Учир нь энд ирсэн хүмүүс амьдралынхаа төлөө тэмцэж, ухаалаг, даруу, энэрэнгүй байх ёстойг ойлгоод буцдаг байна.

Энд "Шөнө унтаад өглөө нь хэзээ ч сэрэхгүйгээр гүн нойрсвол та яах вэ?”, "Нүцгэн ирээд, нүцгэн буцдаг”, "Та энэ ертөнцөөс юу ч авч явахгүй” гэсэн үгс хадаастай байх ажээ. "Kid-Mai Death” кафег хүмүүсийг айлгах биш үхлийг танин мэдүүлэх, амьдралын мөн чанарыг ойлгуулах газар гэж хэлж болно.


1130
  • Ихэр Луу Кино Монгол хэлээр Үзсэн   3532 2014-08-09
  • Ерөнхийлөгч Хятад гэдгээ хүлээн зөвшөөрлөө Үзсэн   2423 2015-09-23
  • Андре Игодаула, Леброн Жеймс хоёрын “бүжиг” Үзсэн   903 2018-06-11
  • Авто тээврийн үндэсний төвийн ажилчид "Онцгой дэглэмийн үе"-д ажлын байрандаа архи хэрэглэсэн үү Үзсэн   823 2020-03-16
  • АSK-д донтсон охид Үзсэн   1347 2016-04-11
  • Г.Оюун – Авьяас тэтгэвэрт гардаггүй | 1-р шат | Дугаар 7 | Авьяаслаг Монголчууд 2016 Үзсэн   1064 2016-10-17
  • Аллигатор яст мэлхийн хазалтын хүч Үзсэн   1359 2015-09-15
  • М.Оюунчимэг: Ерөнхий сайд эмэгтэй гишүүд сургууль, цэцэрлэгийн асуудалд... Үзсэн   687 2019-12-19
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.