|

Леброн жилд 1,5 сая долларыг бие хаандаа зориулдаг

Леброн Жэймсийн үндсэн дасгалжуулагч бол Майк Манчиас. 2001 онд Манчиас биеийн хүчний дасгалжуулагчаар суралцаж байхдаа амьдралынхаа алтан боломжийг олж авсан юм. Тэрбээр Тим Гроверын дэргэд дадлагажигчаар ажиллаж, домогт Майкл Жорданы нөхөн сэргээлт дээр ажиллах завшаантай учирчээ. Ингээд 2004 онд "Кливлэнд Кавальерс” багт томилогдож ирснээр Лебронтой танилцсан түүхтэй. Жэймс түүнийг хувийн дасгалжуулагчаа болгожээ. Манчиас Леброныг хаа явсан газар нь дагалдаж явдаг. 

Жэймс Бээжингийн олимпийн наадмын дараа Кобе Брайант бэлтгэлээ хэрхэн шаргуу хийж буйг хараад биедээ улам ихээр анхаарах болжээ. Тэр цагаас хойш Леброн өдөр бүр биедээ анхаарах болсон гэнэ. Байнгын дасгал сургуулилт, биеэ амраах зэрэг нь ихээхэн цаг хугацаа, зардал шаардах нь мэдээж. Жэймс долоо хоногийн бүх өдөр биеийн тамирын танхимд очдог бөгөөд йогоор хичээллэж, элдэв тоног төхөөрөмж дээр ажилладаг. Биеийн хүчний дасгалуудыг ч хийдэг. Ингэж байж л "Хаан” Жэймс байр сууриа хадгалдаг байна. 

Түүнд хувийн тогооч, илээч, бариач төдийгүй нойрсуулагч эмч хүртэл байдаг гэнэ. Биедээ анхаарч Леброн жилдээ 1,5 сая долларыг зарцуулдаг. Өнгөрсөн жил Жэймс дэлхийн хамгийн сайн бэлтгэлтэй хүмүүсийн жагсаалтад дэд байрыг эзэлсэн юм. Тэргүүн байрыг Криштиану Роналду эзэлсэн билээ.  
 

1026
  • Хамгаалалтын малгай - Аюулгүй ажиллагааг мөрдөж ажиллацгаая Үзсэн   979 2018-12-10
  • Жон Уолл 19 дамжуулалт өгөв (видео) Үзсэн   1463 2015-12-23
  • Дөнгөж төрсөн даруйдаа тэврэлдсэн ихэр /өхөөрдөм бичлэг/ Үзсэн   1110 2016-09-06
  • Хүн болгонд тохирох хүн гэж байдаг юм Үзсэн   2281 2014-08-01
  • Ginjin - Letter 2 MCIT Үзсэн   1078 2019-03-01
  • Дайны хөлд нэрвэгдсэн "Сири" улсын сэтгэл эмтрэм төрх Үзсэн   1630 2018-02-28
  • НҮБ-ЫН ГҮЙЦЭТГЭХ НАРИЙН БИЧГИЙН ДАРГЫН ТҮНШЛЭЛ, ЗОХИЦУУЛАЛТ ХАРИУЦСАН ОРЛОГЧИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА Үзсэн   327 2025-10-27
  • Зэвүүн яриа-Залуу репер Thunder буюу Өлзий-Учрал Үзсэн   1390 2017-04-18
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.