|

”Хаан банк”-ны булхай ил болов уу?

Та энэхүү бичлэг үзэхийн тулд FACEBOOK - д өөрийн ПРОФАЙЛ эрхээр нэвтэрсэн байх шаардлагатайг анхаарна уу!

Манай улсын иргэдийн ихэнх хувь нь "Хаан банк"-ийг сонгон үйлчлүүлдэг. Өмнө нь тус банкны теллер харилцагчийнхаа данснаас 100 сая төгрөг хувьдаа завшсан хэрэг гарч байсан бол энэ удаад тэднийг шүүхийн байгууллагатай хамтран хууль бус үйлдэл хийсэн хэмээн хуульчид мэдэгдлээ. Тус компанийн хувьцааны дийлэнх хувь нь гадны эзэмшилд байдаг бөгөөд Монгол шүүгчид гадны гар хөл болсон хэмээн дүгнэсэн хуульчид хэвлэлийн бага хурал хийлээ. Тус хурал дээр "Хаан банк" 174 шүүгчид 1%-ийн хүүтэй орон сууцны зээл олгосон бөгөөд шүүхээр орсон 134 хэрэг бүгд тус банкны талд шийдэгдсэн талаар дурдсан ба "Хаан банк танай ажилчдын зээлийг шийдэж өгсөн учир хэргийг нааштай шийдэж өгөөч ээ" гэсэн утгатай албан бичиг явуулж тохиролцоо хийдэг талаар ч мөн дурдав. Өмнө нь шүүгчид хэдэн төгрөгийн авилгал авдаг тухай УИХ-ийн гишүүн Х.Нямбаатар зарлаад авсан удаатай. Тэд ийнхүү авилга авахын зэрэгцээ томоохон компаниудтай тохиролцон хууль бус үйлдэл хийдэг тухай баримт өнөөдөр ийн ил болов. Монголын эдийн засгийг гартаа атгаж буй гэж хэлэхэд хилсдэхгүй тус компани Монгол Улсын Шүүх засаглалыг ч мөн ийн гартаа оруулж дөнгөсөн бололтой. Хэрэв эдгээр зүйлс үнэн бол зээл, үйлчилгээ нэрийн дор өндөр хүүгээр иргэдийг хохироодог тэдэнд одоо хэн хэрхэн хариуцлага тооцох вэ? 

 



Хэвлэлийн бага хурал:


1230
  • Леонарда “Рианна надад таалагддаг” гэв Үзсэн   1593 2015-03-10
  • ОРТ сувгаар гарсан улсын хэмжээний арьс өнгөний үзэл: “Цагаан арьстнуудын төлөөлөгчид жартгар нүдтэнүүдтэй нэг ширээнд суух хэрэггүй” Үзсэн   2284 2014-12-26
  • Ука дахиад бут авлаа - DURING THE SUNSET Үзсэн   1217 2016-07-28
  • Dancing Queen Монгол хэлээр Үзсэн   4106 2014-07-15
  • Би Оюу толгойн гэрээг ийм гэрээ болчлоо гэж ойлгоод байна зөв үү? Үзсэн   1340 2015-10-14
  • Ухаант хүүгийн үлгэр HD Үзсэн   3549 2014-07-15
  • Кетти Периг өөртөө дурлуулж хормын дотор "Од" болсон "Аmerican idol 2018" шоуны халуухан оролцогч Үзсэн   898 2018-03-14
  • YOUTUBE хуудасны тухай СОНИРХОЛТОЙ баримтууд Үзсэн   1198 2017-07-08
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.