|

Сүүлчийн хичээлийн дараа хаачих вэ?

Та энэхүү бичлэг үзэхийн тулд FACEBOOK - д өөрийн ПРОФАЙЛ эрхээр нэвтэрсэн байх шаардлагатайг анхаарна уу!
 
 

Сүүлчийн дурсамж хичээлийн дараа 

Ангиараа жаахан дүнсийж

Сүүдэрт хаврын өдрөө

Анисган дундаа бид нулимстай хэмээн дуулах энэ дуу бидний зүрх сэтгэлд 18 жил эгшиглэж байна. 

Хэн бүхний зүрх сэтгэлд 10 намар, 10 хаврыг элээсэн сурагч насны дурсамж үнэтэй байр суурь эзлэдэг билээ. Чоно хамтлагийн Сүүлчийн хичээлийн дараа хаачих вэ? энэ дууг сонсмогц өөрийн эрхгүй сурагч насны дурсамж бодогдож, хүмүүсийг дурсамжаар аялуулдаг гэвэл үнэнээс хол зөрөхгүй биз ээ. Тэгвэл Чоно хамтлаг 10 жилийн төгсөх үеийн дурсамжийг мөнхөлсөн уг дуугаа энэ сарын 20-нд тоглогдох тоглолтондоо зориулан шинэчлэн дуулжээ. 

Чоно хамтлагийн дуучин Дэрмээ дуучин Б.Баярцэцэгтай хамтран дуулсан бөгөөд харин төгсгөлийн бадгыгРок поп ертөнцийн амьд домог Хурд хамтлагийн дуучин Цогоо дуулж, гоцлол хөгжмийг Чинбаа, гитарыг Д.Отгонбаяр нар тоглосон нь энэ хаврын хамгийн том гэнэтийн бэлэг байлаа. Тэртээ 18 жилийн өмнө гитартай дуулагдаж байсан энэ дуу шинэчлэгдэн энэ удаад симфони оркестортой дуулсан нь мэргэжлийн хийгээд даацтай уран бүтээл болсныг сонсогч фэнүүд болон хөгжим судлаачид саашааж байна.

Уг дууны үгийг Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Ш.Гүрбазар, хөгжмийг Монгол улсын гавьяат жүжигчин, Хурд хамтлагийн гитарчин Д.Отгонбаяр зохиосон юм.

Чоно хамтлаг, Хурд хамтлагийн дуучин МУГЖ Д.Төмөрцог, МУГЖ Д.Отгонбаяр, Хөгжмийн зохиолч Б.Чинбат, дуучин Б.Баярцэцэг, симфони оркестор зэрэг олон хүний сэтгэл зүрх энд дуунд шингэжээ.

Ийнхүү 18дахь хавартай золгож байгаа Сүүлчийн хичээлийн дараа хаачих вэ? уран бүтээл дахин шинээр мэндэллээ.


1351
  • "Элийрэгч" Ц.Уянга : Асуудлыг түргэтгэхийн тулд тоглоомын Засгийн газраас салах хэрэгтэй /видео/ Үзсэн   1472 2015-08-28
  • ХАМГИЙН ЭТГЭЭД, ЕР БУСЫН СУРГУУЛИУД Үзсэн   911 2019-02-14
  • 2014-07-18-н 14:10 цаг Энхтайваны гүүрний баруун талын Обуд дугуй, 470&570 SERVICE засварын газрын гаднаас машинаас гар цүнх хулгайд алдлаа УТАС : 95753907, 98221085 Үзсэн   2001 2014-07-19
  • Машиндаа төрөх шахаад эмнэлгийн үүдэнд ирж төрөв Үзсэн   1739 2014-08-13
  • ЗГМ: Их өр Үзсэн   983 2016-03-17
  • "ТӨӨРӨЛДСӨН ТАВИЛАН" Ээж хүү хоёрын 33 жилийн дараах сэтгэл догдлуулсан уулзалт Үзсэн   1389 2015-02-10
  • Зион Уйллиамсоны гайхалтай тохолтын бичлэг Үзсэн   882 2020-02-19
  • ЯГ ТҮҮН ШИГ ШОУ НЭВТРҮҮЛЭГ ДУГААР 5 - МӨНХСОЁЛ Үзсэн   2188 2016-06-06
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.