|

Дайны үед Солонгос эмэгтэйчүүдийг "секс боол" болгож байсныг гэрчлэх анхны дүрс бичлэгийг дэлгэлээ

Дэлхийн хоёрдугаар дайны үед Японы милитаристууд Солонгос эмэгтэйчүүдийг "секс боол” болгон ашиглаж байсныг батлах анхны дүрс бичлэгийг өнөөдөр буюу Лхагва гарагт олон нийтэд үзүүлжээ.

Үүнээс өмнө хятад эмэгтэйчүүдийг боолчилж байсныг гэрчлэх дүрс олдож байсан ч солонгос эмэгтэйтэй холбоотой баримт зөвхөн гар бичмэл, гэрэл зураг хэлбэртэй олдож байсан юм.

1944 онд Хятадын Юннань мужийн Соншань хотод бичигдсэн 18 секундын урттай дүрс бичлэгийг Сөүл хотын захиргаа, Сөүлийн Үндэсний Их сургуулийн судалгааны баг хамтран өнөөдөр үзүүлсэн байна. Судалгааны баг энэхүү баримтыг АНУ-ын Үндэсний Архив, Бичлэгийн газарт хоёр жил ажилласны эцэст олжээ.


Бичлэг дээр Америк-Хятадын хамтарсан хүчний офицер хятад хүн баригдсан эмэгтэйчүүдийн нэгтэй ярилцаж байгаа нь үлдсэн байна. 1944 оны есдүгээр сард АНУ-Хятадын хамтарсан хүч Соншанийг Японы цэргээс чөлөөлөх үед бичлэг хийгдсэн гэнэ.

Багийнхан бичлэг дээр гарч байгаа эмэгтэйчүүдийг гэрэл зурагтай тулгаж, солонгос хүмүүс болохыг тогтоожээ. Нэрийг нь олж тогтоогоогүй ч олзогдсон эмэгтэйчүүдийн нэрсийн жагсаалтад нэр нь байгаа гэж дүгнэсэн байна.

Судалгааны ажлыг Сөүл хотын захиргаа санхүүжүүлжээ. 2015 оны арванхоёрдугаар сард Өмнөд Солонгосын засгийн газар Японтой дайны үеийн "сэкс боолууд”-ын асуудлаар маргаантай тохиролцоо хийсэн нь төв засгийн газраас санхүүжилт авч чадахгүй болгосон юм байна.

Иймэрхүү баримтууд Японы талд ихэвчлэн хадгалагдаж байдаг ч Токио гадаад ертөцөөс нууцалж, ил гаргадаггүй юм.

"Ийм эмгэнэлтэй түүх бичигдэн үлдэж, дурсагдсанаар дахин давтагдахаас сэргийлэгдэх ёстой тул Сөүл хотын захиргаа түүхийн үнэнийг баримтжуулахад бүх хүч, боломжоо зарцуулах болно” хэмээн Сөүл хотын дарга Пак Вон Сун арга хэмжээний үеэр хэлжээ.

1973
  • Амаар юмаа Загасчид ба загас Үзсэн   9567 2014-08-08
  • Муудалцсан үед хэрэгтэй арга Үзсэн   738 2018-06-27
  • Дуучин Б.Алтан-Одын шинэ уран бүтээл "Хүслээ шивнэ" дуу Үзсэн   1327 2014-12-29
  • Улсын байцаагчийг чадавхжуулах практик сургалт зохион байгууллаа Үзсэн   284 2025-11-12
  • Баянзүрхчүүд сонголтоо хийж БАГААР НЬ ДЭМЖИНЭ Үзсэн   758 2020-10-12
  • Зэвүүн яриа - "Ойрхон" дуугаа гаргаад байгаа дуучин Bhiisma оролцлоо Үзсэн   1026 2018-09-17
  • Амьдралд нухлуулна гэдэг чинь энэ шүү дээ Үзсэн   788 2018-12-07
  • Илья муромец ба гургалдай дээрэмчин ХҮҮХЭЛДЭЙН КИНО Үзсэн   4249 2015-01-04
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.