|

Реппер анх удаа Пулитцерийн шагнал хүртлээ

 

Америкийн реппер, дуу зохиогч Кендрик Ламар 2017 онд гаргасан DAMN цомгоороо Пулитцерийн шагнал хүртлээ. Тэрээр ийнхүү сонгодог болон жазз төрлөөр уран бүтээл туурвидаггүй анхны Пулитцерийн шагналтан болж байна.

Ламар өөрийн өссөн Комптоны тухай өгүүлсэн цомгийг нь "Орчин цагийн Африк-Америк иргэдийн амьдралын мөн чанарыг гарамгай бүтээлүүдээрээ илэрхийлсэн” хэмээн тодорхойлжээ.

Жил гаруй хугацааны өмнө гарсан DAMN цомог нь Кендрик Ламарын дөрөв дэх студийн цомог бөгөөд АНУ, Канадын жагсаалтад нэгдүгээрт орж, олон нийтээс үнэмлэхүй сайн үнэлгээ авсан юм. Цомогтой зэрэгцээ гаргасан Humble, Loyalty, Love зэрэг дуунууд нь мөн л амжилттай байсан төдийгүй Humble дуу нь АНУ-ын Биллбоардын шилдэг 100 дууны жагсаалтад тэргүүлжээ.

Ламар өнгөрсөн жил Interview Magazine-д өгсөн ярилцлагадаа "ЛеБрон Жеймс, булан тойроод сууж байгаа жаал бид гурав бүгд нэг л зовлон дундаас өсөж гарч ирсэн, харин энэ хоёрын хооронд ийм хамаарал байна гэдгийг би уран бүтээлээрээ илэрхийлж байна” гэж байсан юм.


1917 оноос эхэлсэн Пулитцерийн шагналд 1943 оноос хөгжмийн шагнал багтах болжээ. 1997 оныг хүртэл энэхүү шагналыг сонгодог уран бүтээлчид хүртдэг байсан бол тухайн жил бүрээчин Винтон Марсалис шагнал хүртэж Пулитцерийн эзэн болсон анхны жазз хөгжимчин болж байсан юм.

980
  • Найз бүсгүйгээ чадсан нь Үзсэн   1175 2015-06-18
  • Шинэ үе - Хулан бид хоёр / хошин шог Үзсэн   1706 2014-08-03
  • Туршаад үзээрэй Үзсэн   1332 2015-06-11
  • Rokit Bay - 'E' tseg Үзсэн   3268 2014-09-08
  • "Victoria’s Secret"-ийн шинэ жилийн мэндчилгээ VIDEO Үзсэн   2616 2014-12-11
  • ЗӨӨЛӨН ТААТАЙ МЭДРЭМЖ Үзсэн   1036 2018-10-12
  • Олон улсын шинэ нисэх онгоцны буудал 2017 онд ашиглалтад орно Үзсэн   2040 2014-10-09
  • Хорин настай залуу хорин сая төгрөгөөр найз охиндоо бэлэг авч өгөх боломжтой юу? Үзсэн   485 2025-05-14
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.