|

“БИ ЯРИВАЛ ЯРИНА ШҮҮ Ц.НЯМДОРЖ БАЛАЙ МИНЬ…”

Өчигдөр хуралдсан Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан дээр Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, УИХ-ын гишүүн О.Баасанхүү нар "ам зөрөв”.

 О.Баасанхүү гишүүн "Ц.Нямдорж бол Үндсэн хууль зөрчсөн нь үнэн. Энэ асуудал чинь цааш явна. Монгол төрийн ажил ингэж явдаг байхгүй юу. Би яривал ярина шүү. Би ярихгүй байгаа. Даралтыг чинь өсгөөд хэрэггүй. Хэд хоног ч гэсэн амьд яваасай гэж хүсч байна. Өнөөдөр өөрийг чинь амьд яваасай гэж хүсч байна, балай минь. Монголын хууль чамайг татаж унагана. Чиний хийсэн бүх юмны араас монголын хууль явна. Монголын хууль, монголын төр мөнх. Чи бол Монголын төрийг бузарласан балай амьтан ” гэв.

Хариуд нь Ц.Нямдорж "Зарим нэг нь чулуун зэвсгийн үеийн юм ярих нь холгүй байх шиг байна. Их хурал, байнгын хороогоо удирдаж сурах хэрэгтэй. Энэ цадиггүй байдлыг таслан зогсоох хэрэгтэй. Сэтгэл мэдрэлийн эмнэлэг дээр үйл ажиллагаа явагдаж байгаа юм шиг эсвэл эрүүлжүүлэх дээр үйл ажиллагаа явагдаж байгаа юм шиг энэ хурал чинь болж байна. Одоо тэгээд нэг аальгүй этгээд гарч ирээд янз бүрийн юм яриад дайраад байдаг” гэж бухимдав. Маргаан ширүүссэн тул ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар маргааныг таслан зогсоох зорилгоор О.Баасанхүүг танхимаас авч гарчээ.

1241
  • Цахилгаан шатны аймшиг Үзсэн   1846 2014-11-04
  • Оросын хүүхэлдэйн киноны дуу оруулагчид бодитоор дуу оруулсан сонирхолтой бичлэг Үзсэн   1243 2015-01-21
  • Миний Бодлоор 2014.12.18 Үзсэн   1479 2015-01-01
  • Хонины махан карритай хуурга хийх арга Үзсэн   1565 2017-07-31
  • Цензургүй яриа - УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр оролцлоо Үзсэн   1087 2019-04-02
  • Резин шиг уян налархай хөвүүн (photo, video) Үзсэн   1105 2015-04-01
  • Иргэдийн цахилгааны төлбөр дээр 1100₮ нэмж санхүүждэг МҮОНРТ ард иргэдийн төлөө үйлчилж чадахгүй байна Үзсэн   1535 2015-03-16
  • ”Түмпэндэж” шидэх моод ҮСБХ-нд эргэн ирлээ (видео) Үзсэн   1359 2017-01-02
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.