|

“Хэргийн эзэн” Дэд сайд Ш.Лхамсүрэнд хариуцлага тооцох өдөр хэзээ вэ Ерөнхийлөгч өө

Монголын морин спорт уяачдын холбооноос жил бүр Дүнжингарав уралдааныг зохион байгуулдаг. Зохион байгуулалтыг тус холбооны "хурган дарга” нар ээлжлэн зохион байгуулдаг бөгөөд энэ жилийн хонины ээлж нь  Монголын Морин Спорт Уяачдын Холбооны Дэд ерөнхийлөгч, Барилга хот байгуулалтын дэд сайд Ш.Лхамсүрэн дээр таарч тэрбээр ерөнхий зохион байгуулагчаар ажилласан. Гэвч уг уралдаан дэндүү муу зохион байгуулалттай болсон гэдгийг оролцогчид ярьсан. Тэр ч бүү хэл харанхуйд уралдаад яах юм бэ гэдгийг хэлсээр байхад Ш.Лхамсүрэн толгой мэдэж Соёолон мордоорой гэж хэлж байгааг дараах бичлэгээс харж болно. 


Хүүхдүүд мориноос унаж гэмтсэн, шөнө уралдсан, өөр хүүхдийн нэр дээр 12 хүрээгүй хүүхэд уралдсан гэх мэтээр дүрэм журмууд зөрчигдсөн. Гараа, бариан дээр хасалт хийж уяачдыг алаг үзсэн гэх зэргээр унасан хүүхэд, уяач, хурдалсан морь нь хүртэл гомдмоор үг үйлдэл гарсныг эх сурвалжууд баталдаг. Үүний нэг жишээ нь дараах бичлэг.


Нэгэнт асар муу зохион байгуулсан болохоор ММСУХ-ны тэргүүлэгчдийн хурал 2018.03.27-ны өдөр болж  ММСУХ-ны ерөнхийлөгч М.Энхболд өөрийнхөө хүсэлтээр үүрэгт ажлаа өгсөн. Үүгээр хариуцлагыг дуусгахгүй уяачдын цолыг хураах, морь уралдуулах эрхийг тодорхой хугацаагаар хасах хүртэл арга хэмжээ авах санал дэвшүүлж байсан билээ. Тэгвэл энэ санал ажил хэрэг болж  Монгол улсын Ерөнхийлөгч Дүнжингарав хурдан морины уралдааныг шөнийн цагаар уралдуулж, хууль зөрчин зохион байгуулах зөвшөөрөл өгсөн Тод манлай уяач Д.Дагвадорж, Улсын алдарт уяач П.Сэргэлэн нарын цолыг хураах зарлиг гаргав. 

 

Ингэснээр Дүнжингаравыг Шөнөжингарав болгосон Барилга хот байгуулалтын дэд сайд Ш.Лхамсүрэн хариуцлага хүлээхгүй уснаас цэвэр гарч байна. Энэ чинь ариун явдал уу Ерөнхийлөгч өө?


Шөнө морь уралдуулах шийдвэр гаргасан, Соёолон мордоорой гэж хэлснээрээ уг  нь Ш.Лхамсүрэн хамгийн түрүүнд хариуцлага хүлээх ёстой. 

ММСУХ-ны ерөнхийлөгч нь хариуцлагаа ухамсарлаад больж байхад, Дүнжингаравыг зохион байгуулахыг зөвшөөрсөн шийдвэр гаргасан  Тод манлай уяач Д.Дагвадорж цолоо хураалгаж байхад будлиантуулсан, гардан зохион байгуулсан Барилга Хот байгуулалтын дэд сайд Ш.Лхамсүрэнд хэн ямар хариуцлага тооцох вэ? Түүнд ч гэсэн хариуцлага тооцох ёстой шүү дээ...

 

Өчигдөр цол хурааж л байгаа юм бол 16 хүүхдийн амь насаар наадах шахсан, Дүнжингарав уралдааныг гардан зохион байгуулсан Барилга Хот байгуулалтын дэд сайд Ш.Лхамсүрэнгийн цолыг нь хураах ёстой. Эсвэл уралдаанд оролцох эрхийг тодорхой хугацаагаар хасах, Монголын Морин Спорт Уяачдын Холбооны Дэд ерөнхийлөгчөөс нь огцруулах, эсвэл улс төрийн албан тушаалаас нь "буулгах" зэргээр хариуцлага тооцох ёстой.

Бөх нь барилдаж чадахгүй, морины уралдаанаа хийж чадахаа байсан энэ цаг үед Барилга Хот байгуулалтын дэд сайд Ш.Лхамсүрэнд хариуцлага тооцуулснаар ММСУХ дотроосоо бага ч гэсэн цэвэрших нигууртай.

Эс бөгөөс ММСУХ бөхчүүд шигээ талцсан, наадмаа ч хийж чадахгүй болох дээрээ тулах вий!!!

Dorgio.mn
1108
  • KA MIXTAPE 15 Үзсэн   757 2020-01-16
  • Японы якузагийн захиалгаар тоноглосон Lamborghini машинууд Үзсэн   2023 2014-08-12
  • Мишель Обама “Carpool Karaoke”-д Үзсэн   911 2016-07-25
  • Heartbeat (2011) HD Монгол хэлээр Үзсэн   2593 2015-08-26
  • Нэг гэр бүлийн 7 гишүүн амиа алдсан хэргийн бичлэг олджээ Үзсэн   1203 2018-09-20
  • Э.Одбаярыг 12 сарын 6-7-ныг шилжих шөнийн 04:00 цагийн үед гэрээс нь баривчилж буй бичлэг Үзсэн   1209 2020-12-09
  • ШУУД: Вьетнам засварынхан гэрийн тэжээвэр нохойгоор хоол хийж иддэг үү? Үзсэн   1187 2022-11-10
  • Ирак дахь яргалал Үзсэн   2664 2014-07-16
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.