|

Айшваря Райн даашинзыг урлахад 3000 цаг зарцуулжээ

Болливудын супер од Айшваря Рай Баччан саяхан болж өнгөрсөн Каннын кино наадмын Улаан хивсний ёслолын хамгийн хээнцэр даашинзтай алдартнуудын нэг болсон билээ. Өнгөрсөн жил тэрээр загвар зохион бүтээгч Майкл Чинкогийн урласан Үнсгэлжингийн даашинзтай тус наадамд морилж байсан бол энэ жил мөн л түүний урласан эрвээхэйн хээтэй дэндүү чамин даашинзтай ирсэн юм. 


Дубайд байрлаж ажилладаг филиппин гаралтай зохион бүтээгч эр энэхүү даашинзыг урлахдаа үнэхээр гараа гаргажээ. Эрвээхэйн далавчийг санагдуулам гурван метр урт хормойтой уг даашинз бүхэлдээ нил ягаан, хар хөх, улаан зэрэг франц өнгөний хослолуудаар бүтсэн Сваровски талстуудаар бүрхэгджээ. Мөн биеийн хэлбэрийг тодотгосон бөгөөд Баччаны биеийг гайхалтай харагдуулахын тулд зүрхэн ухлаадас гаргаж өгсөн аж. 


Энэхүү нүсэр даашинзыг урлахад 3000 цагийг зарцуулсан гэдгээ Чинко өгүүлсэн байна. Энэ нь 125 өдөр тасралтгүй ажилласан гэсэн үг. Загвар зохион бүтээгч эр энэхүү бүтээлээ жүжигчин бүсгүйтэй хамтарч хийсэн гэнэ. 

964
  • Жүжигчин Ж.Баясгалан гэргий Э.Мөнхтуяатайгаа хамтарсан 'Мэдэрмээр байна' шинэхэн клипээ цацлаа Үзсэн   690 2021-11-05
  • Хаврын урт өдрүүдийг ингэж л давж байна уу Үзсэн   1142 2019-04-24
  • Эмээ нараас болгоомжил! Үзсэн   1893 2014-08-06
  • Гайхалтай реклам Үзсэн   2179 2014-09-16
  • "Аав" УСК Sound track Үзсэн   1566 2015-02-16
  • Цэнхэр дэлгэц Үзсэн   1159 2015-07-22
  • Шинжлэх ухааны баримтат дэлгэц Эзэнт гүрний инженерийн байгууламжууд"Франц" Үзсэн   1163 2019-01-09
  • Gags Хөгжилтэй бичлэгийн түүвэр Үзсэн   4166 2014-07-19
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.