|

Робби Уильямс Хөл бөмбөгийн ДАШТ-ний нээлтийн ёслолд дуулна

 

Английн поп дуучин Робби Уильямс, Венийн улсын дуурийн театрын гоцлол дуучин Аида Гарифуллина нар энэ сарын 14-нд Лужники цэнгэлдэхэд болох  хөл бөмбөгийн ДАШТ-ний нээлтийн үйл ажиллагаан дээр ая дуугаа өргөх гэнэ.

Бразилийн шигшээ багийн довтлогч асан, Дэлхийн 2 удаагийн аварга Роналдо ч мөн нээлтийн арга хэмжээнд оролцох аж. 

Хөл бөмбөгийн ДАШТ ОХУ Саудын Арабын шигшээ багуудын тоглолтоор эхлэх юм.

ДАШТ-ийг зохион байгуулах комиссын мэдээлснээр нээлтийн үйл ажиллагаа 30 минут үргэлжлэх ба дуу хөгжим голчлох гэнэ. 

Робби Уильямс, "80 мянган хүний урд, хөл бөмбөгийн сая сая хөгжөөн дэмжигчдийн өмнө дэлхийн аваргын тэмцээнийг нээнэ гэдэг бол миний багын мөрөөдөл” хэмээн ярьсан байна. 

Робби Уильямс ямар дуугаа дуулах нь тодорхойгүй байгаа ч The Guardian сонинд бичсэнээр тэрээр 1997 оны хит болох Let me entertain you дуугаа дуулах магадлалтай гэнэ. 



Аида Гарифуллинагийн хувьд Татарстаны гавьяат жүжигчин ба 2015 онд Венийн Улсын дуурийн театрын гоцлол дуучин болсон аж. 

Тэрээр 2013 онд Оросын Казань хотод болсон Дэлхийн Оюутны Зуны Универсиад наадмын нээлтэнд ая дуугаа өргөж байсан туршлагатай юм. Хөл бөмбөгийн ДАШТ-ний нээлтийн үйл ажиллагаанд тэрээр Галт шувууны дүрд тоглох гэнэ. 

Аида Гарифуллина, "Энэхүү том баярын нэгээхэн хэсэг болж, эх оронд минь болж буй хөл бөмбөгийн дэлхийн аваргын тэмцээний нээлтэд оролцоно гэж төсөөлж ч байсангүй” хэмээн ярьсан байна.

Эх сурвалж: BBC

С.Заяа | GoGo.mn
884
  • Жүжигчин Ж.Баясгалан гэргий Э.Мөнхтуяатайгаа хамтарсан 'Мэдэрмээр байна' шинэхэн клипээ цацлаа Үзсэн   690 2021-11-05
  • Хаврын урт өдрүүдийг ингэж л давж байна уу Үзсэн   1142 2019-04-24
  • Эмээ нараас болгоомжил! Үзсэн   1893 2014-08-06
  • Гайхалтай реклам Үзсэн   2179 2014-09-16
  • "Аав" УСК Sound track Үзсэн   1566 2015-02-16
  • Цэнхэр дэлгэц Үзсэн   1159 2015-07-22
  • Шинжлэх ухааны баримтат дэлгэц Эзэнт гүрний инженерийн байгууламжууд"Франц" Үзсэн   1163 2019-01-09
  • Gags Хөгжилтэй бичлэгийн түүвэр Үзсэн   4166 2014-07-19
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.