|

Дуучин Ука: Ханийн минь анхны эхнэр надад 2 хүүхдийн хувь заяаг үлдээгээд одсон!

Ганц бие” гэх тодотголоо нэг л өдөр гээж орхиод хүний хань, хүүгийн ээж болоод байгаа "Киви” хамтлагийн ахлагч Д.Уламбаяр буюу Ука ийнхүү өгүүлжээ. Уран бүтээлээс өөр юу ч бодохгүй явсаар нэг л мэдэхэд гучин насны босго давсан тэрбээр хайр дурлалаа олсон даруйд гэр бүлийн амьдралд яарсан гэдэг. Тиймдээ ч хөл хүндтэй байхдаа сонсогч фэнүүдээсээ чамгүй нууцалж, Англи улсад анхны үрээ өлгийдөж авсан юм билээ

Айлын гэр бүл үймүүлж, хүний нөхрийг салгаж суусан гэх олны яриаг эрс няцааж буй дуучин бүсгүй маань "Нөхрөө тэгж дэлгэрэнгүй танилцуулаад яах вэ. Ямар ч байсан сайхан ханьтай болсон. Бидний хайраас дэлбээлсэн хөөрхөн хүүтэй боллоо. Энэ бол амьдралаас надад өгсөн хамгийн гайхалтай бэлэг. Өөрийгөө маш азтайд тооцдог шүү. Миний хань Англид докторын зэргээ хамгаалахаар суралцдаг. Уялдаа холбоо нь тэгж таарсан учраас тэнд хүүгээ төрүүлсэн дээ” хэмээн нэгэн ярилцлагадаа дурдсан аж.
 
Мөн ээж болсноосоо хойш их л уярамтгай, сэтгэл нь зөөлөрч буйг ярихдаа "Төрөнгүүт л ижийгээ боддог гэдэг бас үгүй ээ. За хүүхэдтэй болчихлоо, хүүхэд маань эрүүл саруул байна, ханьдаа, эмч нартаа баярлалаа л гэж бодогддог юм билээ. Харин хоёр дахь, гурав дахь хоногоос шөнө дөлөөр сэрээд л хүүгээ хөхүүлж суухад л ижий минь бодогдож, үгүйлдэг юм билээ.
 
Ээж минь зургаагийн зургаан хүүхдээ ингэж өсгөсөн юм байна шүү гэж ижийгээ хайрлах, санах сэтгэл хамгийн их төрж байлаа. Тэгж бодохоор 9, 10 хүүхэд түүнээс ч олон хүүхэд төрүүлж, өсгөсөн ижий бурхдыг бишрээд ханамгүй. Тэгээд л төрөөд удаагүй байхдаа хань руугаа "Хүүгээ чам шигээ сайн хүн болгож өсгөнө өө. Ирээдүйд хэн нэгэн бүсгүйн сайн хань нь болох учир” гэсэн утгатай мессеж бичиж байлаа” хэмээсэн байна. Өдгөө нэг ой хүрч, ээж аавынхаа хайрын бурхан болж яваа бяцхан хүүдээ дуучин бүсгүй маань Сүбээдэй гэх нэрийг хайрласан гэдэг шүү.

1061
  • Реппер GEE: Ашиггүй гээд миний өмнөөс боож үхэх нээ Үзсэн   2115 2014-11-07
  • Саран дээр явагч одой морь өнөөг хүртэл алдаршсаар Үзсэн   2229 2016-01-22
  • Бааварын шатсан үнэн түүх - EagleTV Үзсэн   11827 2014-07-15
  • Город 312 - Вне зоны доступа Үзсэн   1535 2014-11-28
  • Хүүхдийн дуу Аз жаргалын шувуухай Үзсэн   3142 2014-07-18
  • Пуэрто Рикогийн мисс “Miss international-2014”-т тэргүүллээ Үзсэн   1401 2014-11-12
  • Цагдаагийн нохой хэрхэн бэлтгэгддэг вэ? Үзсэн   1027 2017-08-02
  • "Төрийн цагдаа” дууг Монголын мүүнчид ингэж өөрчилжээ /Үгийг нь сайн сонс/ Үзсэн   1788 2016-03-01
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.