|

17 хүнийг хөнөөсөн гэмт хэрэгтэн дүүгийнхээ өмнө сэтгэлээ нээн уйлжээ

АНУ-ын Флорида мужийн Паркланд хотын "Stoneman Douglas" ахлах сургуульд 2018 оны хоёрдугаар сарын 14-ны өдөр Николас Краз гэх 19 настай залуу "AR-15" винтовоор гал нээж 17 хүний аминд хүрсэн хэрэг гарч байсан. Түүний шүүх хурал үргэлжилж байгаа бөгөөд цагдаагийн газраас Николасын байцаалт өгч буй бичлэгийг өнгөрсөн лхагва гаригт олон нийтэд ил болгосон байна. Николас уг бичлэгт дүүтэйгээ уулзан 12 цагийн турш ярилцан сэтгэлээ нээн уйлжээ.

 

Эмнэлгийн хувцас өмсөн гавтай сууж буй Николасаас түүний дүү Зак яагаад ийм үйлдэл хийж, олон хүний аминд хүрэх болсон талаар асуусан байна.

Зак: "Хүмүүс чамайг мангас гэж бодож байна"

Николас: "Мангас аа?"

Зак: "Чи ийм хүн биш шүү дээ. Яагаад үүнийг хийх болсон юм бэ?"

Николас: "Уучлаарай"

Зак: "Ээж хэрэв энд байсан бол яах байсан гэж чи бодож байна?"

Николас болон Зак нэгэн зэрэг: "Тэр уйлах байсан" хэмээжээ.

Тэдний ээж Линда Николас, Зак хоёрыг нялх байхад нь өргөж авчээ. Харамсалтай нь, Николасыг дээрх хэргээ үйлдэхээс гурван өдрийн өмнө тэдний ээж уушгины үрэвслээр өөд болсон байна. Хэдийгээр Николас аймшигтай хэрэг үйлдсэн ч Зак ахынхаа талд байсаар байх болно гэдгээ түүнд хэлжээ.

 

 

Зак: "Би өнөөдөр чиний ямар хэрэг хийснийг мэднэ. Бусад хүмүүс намайг галзуу гэх байх. Гэхдээ тэдний юу гэх нь надад хамаагүй. Би чиний дүү. Бид бол ах дүүс. Би чамд хайртай." хэмээсэн аж. Түүнийг ингэж хэлэх үед Николас тэсэлгүй уйлж эхэлсэн байна. Зак тэр үед өрөөнд сууж байсан мөрдөгчөөс ахыгаа тэвэрч болох уу? хэмээн асуухад мөрдөгч зөвшөөрчээ.

Зак ахыгаа тэврэхэд Николас "Уучлаарай. Би ч бас чамд хайртай" хэмээн хэлсэн юм.

 

 

Николас өөрт нь нэг дуу хоолой энэ бүхнийг хий хэмээн шаардсан гэж дүүдээ хэлжээ. Өмнө нь тэрхүү дуу хоолой амиа хорлохыг тушааж байсан тул Николас хоёр ч удаа өөрийн амийг авахыг завдаж байв.

Түүний хувьд амьдрал дууссан хэмээн Николас дүүдээ хэлж, гараараа буу дүрслэн толгой руугаа заан "намайг ал" хэмээж байсан юм. Харин Зак түүнд амиа битгий хорлоорой хэмээн захисаар байжээ.

Закийг өрөөнөөс гарсны дараа ганцаараа үлдсэн Николас "Би үхмээр байна. Эцэст нь чи хэнд ч хэрэггүй хог новш. Чи үхвэл таарна" хэмээн өөртэйгөө ярьсан байна. 

Энэхүү бичлэгийг уг хэрэг болсноос хэдхэн цагийн дараа хийсэн аж.

1950
  • Н.Энхбаярыг буудахыг завдсан этгээдийг барьжээ Үзсэн   3168 2014-07-15
  • "Aчийг тусаар хариулна" хүүхдийн дууны клип 2011 Үзсэн   1910 2014-08-09
  • Замбуу тив хамтлаг - Уртын дууны трио | 1-р шат | Дугаар 7 | Авьяаслаг Монголчууд 2016 Үзсэн   939 2016-10-17
  • Хэвлэл мэдээллийн редакциуд УЕП Б.Жаргалсайханд Хөгжлийн банкны асуудлаар шаардлага хүргүүлж байна Үзсэн   1115 2022-03-22
  • Өнөөдөр "Алтан ус" нээлтээ хийнэ Үзсэн   1718 2014-11-21
  • Олон залуусын амийг авсан Сайхан хүүхнийг чад хийлгэсэн Сайхан залуу Үзсэн   3577 2014-08-11
  • Баруунд бодит байдал дээр ардчилал, хэвлэн нийтлэх эрх чөлөө байхгүй ээ Үзсэн   1967 2014-10-29
  • М.Нандинцэцэг ДАШТ-ээс медаль хүртсэн анхны боксчин боллоо Үзсэн   949 2018-11-23
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.