|

Эхнэрийнхээ үнэнч эсэхийг шалгахаар шийдтэл...

Нэгэн киргиз эр эхнэрийнхээ өөрт нь  үнэнч эсэхийг шалгахаар шийдэн энгийн арга хэрэглэсэн байна. Тэрээр эхнэртээ зурвас бичихээр шийджээ: "Би чамаас салахаар шийдлээ, цаашид ингэж амьдарч чадахгүй нь”.

Ингээд зурвасаа унтлагын өрөөн дэх толины өмнө тавьчихаад, өөрөө орон доогуур шурган нуугджээ. Эхнэр нь зурвасыг хараад ямархуу хариу үйлдэл гаргах нь түүнд сонин байсан бололтой.

Удалгүй эхнэр нь өрөөнд орж ирэн тольдож байхдаа  зурвасыг хараад авч уншина. Үүний дараа уг зурвас дээр үзгээр ямар нэгэн юм бичих аж.

Ингээд хэн нэгэнтэй утсаар ярьж эхлэв: "Сайн уу, хонгор минь? Нөхөр минь өөрөө сайн дураараа яваад өглөө. Яах гэж түүнтэй гэрлэснээ би ойлгохгүй л байна.  Одоо харин бүх зүйл ард хоцорлоо. Би зөвхөн чамайг хүлээж байсан. Удахгүй би чам дээр яваад очно” гээд хувцсаа сольж өмсөөд гараад явчихав.

Сэтгэлээр ихэд гутарсан нөхөр нь орон доороос нүдэндээ доголон нулимстай гарч ирээд, балмагдсан байдалтай шалан дээр хэсэг суув. Ингээд нөгөө зурвасаа аваад эхнэрийнхээ юу бичсэнийг олж харлаа:  "Тэнэгхэн минь, би талх авахаар дэлгүүр рүү гарлаа. Чиний хөл орон доороос харагдаад байна шүү дээ!”

Санаа нь амарсан залуу эр хөгжилтэйгээр инээмсэглэв...


1899
  • "NB & SALLY" нэвтрүүлэг : Мино /видео/ Үзсэн   1497 2014-11-15
  • Дуучин Агиймаа уран бүтээлдээ оржээ Үзсэн   1796 2014-12-04
  • Уяачид шинэ жилээр..хөөрхөн юм бэ Үзсэн   901 2017-03-28
  • NB&Sally энэхүү нэвтрүүлэгт дуучин Лхагваа, Марта нар оролцжээ Үзсэн   2427 2014-11-24
  • Олны хүч оломгүй далай Үзсэн   1225 2015-05-16
  • Кристен Стюарт Chanel-ийн нүүр царайгаар тодорчээ Үзсэн   708 2017-09-13
  • Монголчуудыг тольдсон Тимоти Аллэн Үзсэн   839 2019-04-08
  • Өндөр өсгийт дээр явж сурахад зориулсан дасгал /бичлэг/ Үзсэн   1198 2016-12-15
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.
    aaaa可口可乐真好喝 aaaa