|

Урьд насаа санадаг хүү буюу "Ангараг" -аас ирсэн гэх Бориска хүү дэлхий нийтийг гайхшруулж байлаа

Хүүхэд бага балчир үедээ урьд насны амьдралаа санадаг гэлцдэг бол Бориска хүү Ангараг гарагт амьдарч байснаа санадаг гэжээ. 

Одоогоос 14 жилийн өмнө буюу 2004 онд Оросын Жирновск хотын хүү Бориска "Комсомольская Правда" сонинд өгсөн ярилцлага өгсний дараа дэлхий даяар хүүгийн талаар шуугих болж Оросын тэргүүлэх зэргийн эрдэмтэд хүүтэй хамтран ажиллах болсон юм. Тэрээр урьд насаа санадаг гэх бөгөөд Ангараг гараг дээр амьдарч байсан тухайгаа маш тодорхой бөгөөд дэлгэрэнгүй ярьсан байдаг. 

Бориска Ангарагийн онцлог болон хүмүүс нь хэрхэн амьдарч байсан, гаригаа хэрхэн сүйрэлд хөтөлсөн, дайн дажин хийж байсан, өндөр технологитой гариг хоорондын хөлөгтэй байсан зэрэг олон зүйлсийг тодорхой болгож байсан юм.  

Хүүгийн ярьсан зүйлс НАСА-ийн Ангараг гариг дээр явуулж буй ажиглалт таамаглалыг батлахуйц гэж үзжээ. Түүний ярьсан зүйлсээс дурьдвал: Ангарагийн гүнд буюу хөндийд цөөн төрөлтөн үлдсэн ажээ. Ангарагийнхан Бархасбадийг ашиглан нарны хоёрдогч эх үүсвэрийг гарган авах туршилт хийж байсан байна. Туршилт амжилттай болох байсан ч өөрийнх нь гариг дээрхи дайн төслийг зогсоожээ. Ангараг дээр технологи асар хүчтэй хөгжиж эцэстээ хүний дотоод эрчмийг сорж /Сүнс/ авдаг чулууг ашиглаж эхэлсэн байна. Энэ нь гариг дээрхи олон хүний амийг авчээ. Бориска өөрийгөө хөлгийн нисэгч байсан гэжээ. Нарны аймаг дотроо плазма болон ионы эрчмийн энергиэр явдаг хөлгүүдтэй байж. Зарим төрөлтнүүд нь энергийн хөдөлгүүртэй байсан нь илүү хол, илүү хурдан явах хөлгүүд болдог байсан хэмээжээ. 

1002
  • (solongos helnii anhan shat hicheel) Korean Language for Mongolian 1 Үзсэн   4355 2014-07-17
  • МУГЖ Ж. Алтанцэцэгийн “Чинийхээ хайранд жаргая” дууны клип цацагдаж эхэллээ Үзсэн   858 2018-10-19
  • Амбий ба Захиалгат Инээд Виз Үзсэн   2358 2014-07-15
  • Хятадууд “Форд”-ыг хамгийн үнэтэй жийп болгожээ Үзсэн   1130 2018-03-26
  • ust For Laughs Gags Ultra Best Off Video Үзсэн   4147 2014-07-19
  • Wolarsen show №3 Engiin&Ereeper Ganaa Үзсэн   1186 2019-08-16
  • Махлаг бүсгүйчүүдийг магтан үглэсэн рэппэр Khari Үзсэн   1099 2016-01-07
  • "Сайн уу? Сайнаа" ток шоу С.Сарантуяа Монгол Улсын Ардын Жүжигчин Үзсэн   5702 2014-07-18
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.